“Гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах нь” сэдэвт сургалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны санаачилгаар нийт яам, агентлагуудад зориулсан гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах,үйл ажиллагааг “нэг цонх”-ны зарчмаар хэрэгжүүлэх, гадаад харилцаанд оролцогч байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлыг энэхүү семинараар хөндөж байна.

Уг сургалтад Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, яамдын харъяа агентлагуудын удирдлага, гадаад харилцаа хариуцсан нэгжийн дарга, Удирдлагын академийн удирдлага зэрэг нийтдээ 100 орчим хүн сургалтад хамрагдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал “Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд “нэг цонхны” зарчим чухал үүрэгтэй бөгөөд төрийн хариуцлагатай алба хашиж буй албан тушаалтнууд хоорондоо мэдээллээ солилцох”-ын чухлыг тэмдэглэлээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Бямбасүрэн хэлсэн үгэндээ ”Монгол Улсын Засгийн газраас эрүүл монгол хүн, импорлогчоос экспортлогч улс болох зорилтыг дэвшүүлж, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх”-д анхаарч байгааг онцолж, гадаад бодлогод гарах аливаа алдаа завхрал дотоод асуудалд гарснаас илүү их хор хохиролтойг тэмдэглэж, төрийн албаны удирдах албан тушаалтнууд хариуцлагатай ажиллах шаардлагатайг сануулав.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
