Монгол Улс Ахмадын баярын өдрийг 1992 оноос хойш буюу өдгөө 28 дахь жилдээ тэмдэглэж байна. Монгол Ардын Нам, намын дэргэдэх Ахмадын холбоо жил бүрийн энэ өдөр ахмад буурлуудтайгаа уулзан, санал бодлыг нь сонсож, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор өнөөдөр 700 гаруй ахмадыг Тусгаар тогтнолын ордноо хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.


Арга хэмжээнд Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцож, нийт ахмадуудаа зориулан мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх “манай орны ирээдүйн хөгжил дэвшил гурван цагийн хэлхээгүйгээр амжилтад хүрэхгүй. Хүн төрөлхтний түүх ч энэ хэлхээ холбоон дээр оршин тогтнодог жамтай. Монголын олон мянган ахмад зүтгэлтнүүд бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, бүтээн байгуулалт, хөгжлийн түүхийг итгэл үнэмшил, хөдөлмөр зүтгэлээрээ бүтээлцэж ирсэн гавьяатнууд” гэдгийн онцлон хэлсэн юм.

Харин Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ахмадын өдөр зөвхөн ёслол хүндэтгэлийн ажиллагаа гэхээс илүүтэй Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын Холбоо өнгөрсөн цаг хугацаанд юу хийж бүтээв гэдгээ тайлагнан шинэ санал санаачлага дэвшүүлэн зорилгоо тодорхойлдог ажил хэрэгч уулзалт, хэлэлцүүлэг өрнөдөг” гэдгийг онцолж байлаа. Мөн тэрбээр Монгол Ардын Намаас ахмадын талаар баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар танилцуулсан юм. Монгол Ардын Нам тогтвортой бодлого хэрэгжүүлдэг улс төрийн намын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ахмад насны талаар авч хэрэгжүүлэх бодлого хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлж, Ач санах хуулийн хүрээнд ахмадуудынхаа тэтгэврийг шат дараатай нэмэх, тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох, тэтгэврийн зээлтэй ахмадуудаас гадна зээлгүй олон мянган бага тэтгэвэр авагчдад байгалийн баялгаас ашиг хүртээх бодлогыг үргэлжлүүлэхээр ажиллаж байна. Эдгээр бодлого хөтөлбөр үргэлжлэн хэрэгжсэнээр ахмад настны эрүүл мэндийг сахин хамгаалах, иж бүрэн оношилгоо, шинжилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалаараа хүссэн эмчилгээ, рашаан сувиллаар үйлчлүүлэх боломж нээгдэж байгаа гэдгийг ахмадууддаа дуулгалаа.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
