Монгол, Оросын Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын XIV хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Хуралдаанд Оросын талаас Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гэгээрлийн яам, Москвагийн улсын хэл шинжлэлийн их сургуулийн төлөөлөл оролцсон бол Монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монгол Улсын их сургуулийн төлөөлөл оролцлоо.
Хуралдаанаар Талууд хоёр улсын боловсролын яамд хоорондын хамтын ажиллагааны үр дүнд Оросын Холбооны Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй тэтгэлгийн тоог 50-аар нэмэгдүүлж, Оросын талаас жил бүр Монголын талд олгож буй тэтгэлгийн тоо 550 болсныг тэмдэглэв. Монголын талаас тэтгэлгийн тоог 50-аар нэмэгдүүлсэнд талархал илэрхийлээд нэмэлтээр олгож буй 50 тэтгэлгээр газрын тос, байгалийн хийн салбарт ажиллах боловсон хүчнийг суралцуулах хүсэлтийг өгсөн.
Монголын тал ирэх хичээлийн жилээс Оросын Холбооны Улсын Тува, Халимаг, Буриад Улсын ерөнхий боловсролын сургуулиудад монгол хэл, бичгийн хичээлийг заах 3-6 багшийг илгээх санаачилга дэвшүүлсэн бол Оросын талаас уг санаачилгыг сайшаан, дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.
Түүнчлэн, Оросын Холбооны Улсын Новосибирскийн улсын техникийн их сургуулийн Нийгмийн технологи, нөхөн сэргээх хүрээлэн болон Оросын Гэгээрлийн яамны дэмжлэгтэйгээр тэгш хамруулан суралцуулах боловсролын чиглэлээр 2 удаагийн сургалт болон олон улсын дохионы хэлмэрч бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар тогтож, сургалтыг зохион байгуулах хэлбэр, хугацааг ажлын шугамаар тохирохоор болов.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
