Монгол улсын хувьд 5-6 насны хүүхдийн 87.3-96.2 хувь, 12-с дээш насны хүүхдэд 65.3-аас дээш хувьд нь шүд цооролттой байгаатай уялдан 2018 оноос “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөр нь “Хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30%-иар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулах” зорилготойгоор хэрэгжиж эхлээд 2 жил болж байна.
Хөтөлбөр хэрэгжих хугацаанд нийт 93,495 хүүхдийг амны хөндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үзүүлж үүнээс
-цоорлын эмчилгээг 128,651 хүүхдэд,
-сувгийн эмчилгээг 27,04 хүүхдэд,
-урьдчилан сэргийлэх, эрдэсжүүлэх түрхлэгийг 78,982 хүүхдэд тус тус үзүүлсэн байна.
Эдгээр үйлчилгээнд нийслэл, аймгийн төвүүдийн бага насны хүүхдэд хамрагдсан учраас сумдын төвшинд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах нь нэн чухал байгаа учраас Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 2020 оны 10 сарын 8-ны өдөр Шүд, эрүү нүүрний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөллийг хүлээн авч хэлэлцүүлэг хийв.
Уг хэлэлцүүлэгт Энэрэл-дент, Туж-дент, Монсей, Басхүү-имплант эмнэлэг, НАСС –ийн захирал, Шүд-ТББ зэрэг 10 гаруй төлөөлөл оролцов.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хүүхэд төдийгүй нийт хүн амын дунд шүд цоорол болон амны хөндийн өвчний тархалт маш их байна. Эрүүл шүд-эрүүл хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн 12 хүртэл насны хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэх зэрэг тусламж үйлчилгээг үзүүлсэн нь чухал ач холбогдолтой. Энэ хөтөлбөрийг үндэсний төвшинд хэрэгжүүлэхийн тул бид сумдын хүүхдүүд, хүн ам руу шүд, эрүү нүүрний тусламжийг чиглүүлэн тэнд хүрч үйлчлэх нь нэн тулгамдсан асуудал болж байна. Одоогоор 330 сумдын ердөө 40 орчим нь шүдний кабинеттай, үлдсэн сумдын иргэд аймагт, эсвэл нийслэлд ирж тусламж авч байгаа нь бүх нийтийг хамруулах, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчимтай үндсэндээ зөрчилдөөд байгаа. Дээр нь энэ салбарын эмч нарын бараг 98 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Энэ нөхцөлд бид хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан хөтөлбөрийг сумдын төвшинд хэрэгжүүлэхэд та бүхний дэмжлэг, хамтын хүчин чармайлт хэрэгтэй, нөгөө талаар нийгмийн хариуцлагын хүрээнд ч олон эмнэлэг энэ чиглэлд ажиллаж байгааг сонссон. Тиймээс та бүхэн сумдын хүн ам, ялангуяа хүүхдийг эрүүл зан үйлд сургах, хөтөлбөрийн хүрээнд хүн амд шүд эрүү нүүрний тусламж үзүүлэхэд Шүдний хувийн эмнэлгүүд хэрхэн хамтран ажиллах дээр саналыг сонсон ярилцав.” гэсэн юм.

Шүдний холбооны ерөнхийлөгч Ч.Гантөмөр хэлэхдээ сайд хувийн хэвшлийг хүлээн авч зөвшилцөж байгаад талархал илэрхийлээд ялангуяа шүдний эмчийн тоо хангалттай хэдий ч эмчийн туслах болон техникчийн хомстолд орсон. Нөгөө талаас шүдний тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт анхаарах хэрэгтэйг дурдлаа. Мөн И.Басхүү захирал- шүдний эмнэлгүүд энэ салбарын гол ачааг үүрч байгаа, бид ялангуяа нийгмийн хариуцлага, нөгөө талаас сайн дурын буюу эх оронч сэтгэл, итгэлээр асрамжийн газар, эмзэг бүлгийн хүүхдүүд, сумдын хүүхдийн шүдийг эмчлэх, эрүүлжүүлэх чиглэлд сүүлийн жилүүдэд нэлээд ажиллаж байна. Хувийн хэвшил ашиг, орлого гэхээс илүү нийгэм рүү, хүн рүү хандсан сайхан ажил хийж түүндээ урамшдагийг дурдаад сумын эмнэлэгтэй хамтран ажиллах бүрэн боломжтой хэмээн илэрхийлэв.

Ийнхүү төр ба хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагааг өргөтгөх замаар ялангуяа шүд, эрүү нүүрний тусламж, хүн амыг эрүүлжүүлэх, шүд угаах, арчлах зан үйл, дадал төлөвшүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцав.

Өнөөдөр шар морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө -1 градус хүйтэн
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улсын хэмжээнд 2024 оны байдлаар аутизмтай гэж оношлогдсон 2395 хүүхэд байна
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
Ахуйн гал түймэр 12.3 хувиар өсжээ
Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно
Өнөөдөр улаан луу өдөр
Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ
Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ
Ахмад бөхчүүдийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүллээ
“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -20 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах тала
Улаанбаатарт өдөртөө -16 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 зөрчил бүртгэгджээ
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг х
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин ст
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хайр юмаа”
УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Өнөөдөр хөхөгчин туулай өдөр

хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ