Орос/Зөвлөлтөд сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбоо Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газартай Оросын боловсролыг Монголд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Уг гэрээнд 10-р сарын 21-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төв (ОШУСТ буюу РЦНК)-д болсон Орос/Зөвлөлтөд сургууль төгсөгчдийн уулзалтын үеэр МАВСУЗ холбооны дэд ерөнхийлөгч Д.Цогзолмаа, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев нар гарын үсэг зурсан юм.
Энэхүү гэрээ нь Монгол дахь орос хэлний сургалт, орос боловсрол, Оросын боовсролын байгууллагуудын үйл ажиллагааг тал бүрээр, идэвхтэй хөхиүлэн дэмжих замаар боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хоёр талын хамтын ажиллагаагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, Монголын залуучууд ОХУ-ын их, дээд сургуульд элсэж, чанартай боловсрол хүртэх боломжийг өргөжүүлэх зорилготой аж.
Уг гэрээнд:
– Хоёр тал Орос/Зөвлөлтөд сургууль төгсөгчдийн хур боломжийг ашиглан Монголын холбогдох төрийн болон ТББ-ууд, сургалтын ба боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж, урт хугацааны харилцаа холбоо тогтоох;
– Орос/Зөвлөлтөд их, дээд сургууль төгсөгчдийн хамтын ажиллагааг дэмжих, тэдэнд төгссөн сургуультайгаа эргэн холбогдох, өмнөх харилцаа холбоогоо сэргээхэд нь туслах, төгсөгчдийн хэлхээ холбоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх байнгын ажиллагаатай, нээлттэй талбар бий болгох;
-Улаанбаатар дахь ОШУСТ-ийг түшиглэн Орос/Зөвлөлтөд сургууль төгсөгчид болон Монгол дахь Оросын ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн төлөөллийг оролцуулан орос хэл, Оросын боловсролын түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн сургалт, семинар, дугуй ширээний ярилцлага, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг төрөл бүрийн арга хэмжээ хамтран зохион байгуулахаар тусгажээ.
Хоёр жилийн хугацаатай байгуулж буй уг гэрээнд мөн Орос/Зөвлөлтөд сургууль төгсөгчдийн уулзалтын үеэр яригдсан Төгсөгчдийн клуб байгуулах, менторын үйлчилгээ үзүүлэх, тухайлбал, шинээр төгссөн залуу үеэ халамжлах нэг гол чиглэл болох мэдлэг, туршлагатай ментор зөвлөхүүд Монгол дахь Оростой хамтарсан байгууллагуудад ажилд ороход нь залууст зуучлах, зах зээл дэх байр сууриа олж авахад нь зөвлөгөө өгөх менторшип хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлуудыг ч тусгасан байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
