Томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үед дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж ор хүрэлцэхгүй, газраар ор дэлгэх шаардлага гардаг. Энэ жилийн тухайд дүүргийн эмнэлэг дээр ирдэг ачааллыг бууруулах зорилгоор гарааны эмчилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийх бэлтгэлийг хангаад байна.
Өрхийн эмнэлэгт ирж байгаа ханиад томууны шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг түргэвчилсэн оношлуураар оношилж холбогдох тусламжийг үзүүлэх нь, тухайн түвшиндөө томуу тархахаас сэргийлж болох талтай. Тиймээс энэ жил томуу, томуу төст өвчинтэй тэмцэх чиглэлээр эрүүл мэндийн салбараас хэрэгжүүлж байгаа бодлогын онцлог нь анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийг чадавхжуулах байдлаар дүүрэг, ЭХЭМҮТ-ийн орны ачааллыг бууруулахад чиглэж байгаа. Энэ хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд томуугийн түргэвчилсэн оношлуур гарааны эмчлгээний хэрэгсэл, эм олгохтой холбоотой сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад нийтдээ улаанбаатар хотын 140 гаруй өрхийн эрүүл мэндийн төвийн 190 гаруй эмч мэргэжилтэн хамрагдаж байна.
Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хувьд харин лавлагаа шатны үйлчилгээ үзүүлнэ. Энэ нь өрхийн эрүүл мэндийн төвөөс илгээсэн, зайлшгүй эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай зорилтод бүлгийн иргэдэд тусламж үзүүлнэ гэсэн үг. Бүр их хүндэрчихсэн зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд л эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв тусламж үзүүлнэ.
Томуу, томуу төст өвчний анхан шатны оношилгоо, эмчилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийнэ
2020 оны 11-р сарын 05 өдөр, 12 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
