Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч боллоо. Түүний хувьд АНУ-ын түүхэнд өмнөх ерөнхийлөгчтэй өрсөлдөөд ялж чадсан 11 дэх хүн болж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд анх өрсөлдөж байснаасаа хойш 32 жилийн дараа, анх сенатын гишүүн болсноосоо хойш 48 жилийн дараа тэр АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настайдаа ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хүн болох гэж байгаа.
Байдены дэд ерөнхийлөгчөөрөө сонгосон Камала Харрис АНУ-ын түүхэнд анхны эмэгтэй, анхны Африк гаралтай, анхны Ази гаралтай дэд ерөнхийлөгч болж байна. Калифорни мужид төрсөн Харрисын ээж нь Энэтхэг, аав нь Ямайкийн цагаачид байжээ.
Байдены ялалтыг зарлаж байх үед Дональд Трамп гольф тоглож байсныг хэвлэлүүд мэдээлсэн байна. Тэрээр өрсөлдөгчийнхөө ялалтыг хүлээн зөвшөөрөх бодолгүй, сонгууль луйвартай болсон тул шүүхэд хандахаар бэлдэж байгааг ойрын эх сурвалжууд нь мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Билл Клинтон, Жимми Картер нар ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь Жозеф Байденд баяр хүргэжээ. “Бүх саналыг тоолж гаргахад шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ж.Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нар итгэл төгс ялалт байгуулж байна” хэмээн Б.Обама цохон тэмдэглэжээ.
“Дараагийн Ерөнхийлөгч Ж.Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нарт баяр хүргэхээс илүү хүндтэй зүйл гэж надад үгүй. Түүнчлэн дараагийн дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх албан тушаалд сонгогдсонд нь Камала Харрист баяр хүргэх нь миний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн Б.Обама “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Ж.Байден америкчуудын ашиг сонирхолд нийцүүлэн үүргээ гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа Б.Обама илэрхийлэхийн сацуу түүнд боломж олгож, дэмжлэг үзүүлэхийг АНУ-ын иргэдэд уриалжээ. “Мишель Обама бид хоёр дараагийн ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарт бүхий л чадлаараа туслах болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
“Бидэнд зүтгэх, биднийг нэгтгэх ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчтэй боллоо. Ж.Байден, К.Харрис нарт гайхалтай ялалт байгуулсанд нь баяр хүргэж байна” хэмээн Б.Клинтон онцлон тэмдэглэжээ.
Харин АНУ-ын 39 дахь Ерөнхийлөгч Жимми Картер хэлэхдээ, сонгуулийн өмнөх кампанит ажлаа маш амжилттай явуулснаар нь бид тэднээр бахархаж байна гэжээ. Тэднийг эерэг өөрчлөлт авчрахыг нь тэсэн ядан хүлээж байна гэж тэрбээр мөн мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
