МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН АЖЛЫН БАЙРАНД НЭЭЛТТЭЙ ЗАРЛАСАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ ЗАР
Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хатуу хөл хорионы дэглэмийн хугацааг 14 хоногоор сунгасантай холбогдуулан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтын хугацааг сунгаж байна.
МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэрээ дэвшүүлэхийг хүссэн иргэд материалаа халдвар ариутгалын журмыг нягт баримтлан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18 цаг хүртэл баталгаат шуудангаар битүүмжлэн ирүүлнэ үү.
Шуудангийн хаяг: МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлд, Баянгол дүүрэг XI хороо, Улаанбаатар хот 16061, Монгол Улс
Сонгон шалгаруулалтын журмыг МҮОНРТ-ийн www.mnb.mn сөайтын нүүр хуудсанд /2020.11.03/ байршуулсан болно.
Тодруулах асуудлаар Үндэсний зөвлөлийн Ажлын албаны 11-311821, үүрэн телефоны 94102162 дугаараар хандана уу.
МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ
МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ,
СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ТОМИЛОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
- МҮОНРТ–ийн Ерөнхий захиралд нэр дэвшигчийг “Олон Нийтийн Радио, Телевизийн тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.7, 31 дүгээр зүйлийн 31.3 заалт, Хөдөлмөрийн тухай хууль, МҮОНРТ-ийн дүрмийн холбогдох заалтуудыг үндэслэн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмын зорилго оршино.
- Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз (МҮОНРТ)-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилохдоо нийтэд ил тод, нээлттэй байх зарчмыг баримтална.
- МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд Монгол Улсын иргэн нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрхтэй. Ерөнхий захиралд аль нэг байгууллага, хамт олон, хэсэг бүлгээс нэр дэвшүүлэхгүй.
Хоёр. Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага
- МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигч, сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байвал зохино.
Үүнд:
- “ОНРТ-ийн тухай” хуулийн Үндсэн зарчим, зорилго, зорилт, ил тод байдлыг хангаж ажиллах чадвартай байх,
- ОНРТ-ийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлага, арга барил, ажил хэрэгч чанарыг хангасан байх,
- ОНРТ-ийн хараат бус, бие даасан байдлыг хангаж, олон нийтийн төлөө өндөр хариуцлага, санаачлагатай ажиллах чадвартай байх,
- Олон ургалч үзэл, ёс зүйн өндөр түвшинд олон улсын шилдэг туршлага, жишгээр ОНРТ–ийг зөв бодлогоор хөгжүүлж, удирдах чадвартай байх,
- Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, Олон нийт, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлага, эрх ашгийг дээдлэн ажиллах чадвартай байх,
- Ёс зүйн болон хувийн зохион байгуулалт нь ОНРТ–ийг удирдахад харшлахгүй байх, харилцааны соёл, өөрийгөө илэрхийлэх өндөр чадвартай байх
- МҮОНРТ–ийн өмнө тавигдсан зорилго, зорилтыг нэр төртэй хэрэгжүүлэх шаардлагыг хангахуйц, чадварлаг мэргэжлийн баг бүрдүүлж, хамт олны эв нэгдлийг хангаж, бүтээлч уур амьсгал бий болгох, ажиллагсдын хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэх, удирдан зохион байгуулах чадвартай байх,
- МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигч нь бусад радио, телевизийн эзэмшигч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч этгээд бус байх
Гурав. Ерөнхий захиралд нэр дэвшигчийн шалгуур
- Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
- Ял шийтгэлгүй байх,
- Улс төрийн аль нэг намын гишүүн бус байх,
- Хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын таваас доошгүй жилийн дадлага, туршлагатай байх,
- НҮБ-ын албан ёсны нэгээс доошгүй хэлээр мэдээлэл авах, ярианы болон бичгийн дундаж болон түүнээс дээш мэдлэг чадвартай байх,
- Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, эрх зүйн чиглэлээр зохих мэдлэг, дадлага туршлагатай байх,
- ОНРТ–ийг хөгжүүлэх, нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах, менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох, хүний нөөцийн зохистой бодлого хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байх,
- “Хөдөлмөрийн тухай” Монгол Улсын хуулийн холбогдох заалтуудад заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй байх,
Дөрөв. Ерөнхий захиралд нэр дэвшигчийн бүрдүүлэх материал
- МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
- Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн маягт №1/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг хоёр хувь
- Боловсрол, мэргэжил, зэрэг, цол, мэргэшсэн байдлын нотлох бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- ОНРТ–ийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр
- Гурван үеийн намтар
- Цагдаагийн газрын тодорхойлолт
- Улс төрийн аль нэг намын гишүүн бус болохыг нотлох баримт бичиг
- Байгууллагын болон хувь хүнээс өгсөн мэргэжлийн болон ажил байдлын тодорхойлолт, үнэлгээ
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Санаачилсан, удирдан зохион байгуулсан ажил, туурвисан бүтээлийн жагсаалт, товч мэдээлэл
- Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцогч бүрдүүлэх материалыг битүүмжилсэн байна.
Тав. Ерөнхий захиралд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах, томилох
- МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмыг сонгон шалгаруулалт явуулахаас 14 хоногийн өмнө нийтэд нээлттэй ил тод зарлана.
- Ерөнхий захиралд нэр дэвшигчийн материалыг сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан хугацаанд Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга битүүмжлэлтэйгээр хүлээн авна.
- Материалыг сонгон шалгаруулалт зарласнаас хойш 14 хоногийн дотор хүлээн авна. Хүлээн авах хугацаа 14 дэх өдрийн ажлын цаг буюу 18:00 цагаар тасалбар болно.
- Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсдын материалыг Үндэсний Зөвлөлийн гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг бүртгэн авч, энэхүү журмын дагуу шаардлага хангасан материалыг Үндэсний Зөвлөлийн хуралдаанд танилцуулна.
- Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсодтой Үндэсний Зөвлөл танилцах ярилцлага хийнэ.
- Ерөнхий захиралд нэр дэвшигч нэг бүрт Үндэсний Зөвлөлийн гишүүд үнэлгээ өгч, хамгийн их оноо бүхий 2 нэр дэвшигчийг Ерөнхий захирлыг сонгох нууц санал хураалтад оруулна.
- “ОНРТ-ийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 заалтын дагуу Үндэсний зөвлөл нууц санал хураалтаар ердийн олонхийн саналаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.
МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
