Улсын онцгой комиссын хурал 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж цар тахлын нөхцөл байдал, Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах, QR код нэвтрүүлэх талаар хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан:
– Иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нутаг /Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу/-т нь буцаах. Үүнтэй холбоотой гаргасан түр журмыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд дэлгэрэнгүй танилцуулах
– Нутаг буцах иргэдээс PCR-ын шинжилгээг бөөгнөрөл үүсгэхгүй авах, шинжилгээний нэмэлт цэг байгуулах бэлтгэлээ бүрэн хангах
– Иргэд цар тахлаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авч байх зорилгоор хөгжүүлсэн гурван аппликейшнийг нэгтгэн нэг болгож 12 дугаар сарын 01-ний өдрөөс нэвтрүүлэх болов.
Аппликейшн нэвтрүүлснээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд QR код уншуулан халдвар гарсан байршил, ойрын болон дам хавьталд өртсөн эсэх зэрэг мэдээллийг шуурхай авах боломж бүрдэх юм.Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгах, бэлэн байдлын зэргийг бууруулах эсэх талаар энэ хурлаар хэлэлцээгүй. Нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл, гарах шийдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа үндэслэл, тооцоо, судалгаатай боловсруулж ирүүлэхийг комиссын гишүүд, нийслэл, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт даалгалаа. Энэ долоо хоногт багтаан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Гамшигтай тэмцэх тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулах, Улсын онцгой комиссын хурлуудаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар комиссын гишүүдэд үүрэг болгов.








Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
