Монголын татварын алба үйл ажиллагаагаа 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэн хэвийн ажиллаж, нийтдээ 92 чиг үүргийг хэрэгжүүлдгээс чухал шаардлагатай 17 чиг үүргийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө” гарган үйлчилгээ үзүүлж байна.
Татварын орлогын гүйцэтгэлийн мэдээ /2020.12.07/
Өнгөрсөн 24 цагийн байдлаар 6629 татвар төлөгчөөс 2,2 тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт оржээ. Үүнээс улсын төсөвт 1,5 тэрбум төгрөг, Нийслэл, дүүргийн төсөвт 340 сая төгрөг, аймгийн төсөв, сумын төсөвт 347 сая төгрөгийн татварын орлого оржээ.
Өнөөдрийн татвар төлөгчдөөс хамгийн их буюу 332 сая төгрөгийн татварыг “ЗУНМЕН” ХХК төлжээ.
Цахим тайлан
Гуравдугаар улиралын ААНОАТ-ын тайлангаа аж ахуйн нэгжүүд 100 хувь ирүүлжээ. Харин НӨАТ-ын 11 дүгээр сарын тайлангийн ирц 10,3 хувьтай байна. ХХОАТ-ын тухай хуулийн дагуу Суутган -1 тайлангийн мэдээний ирц 57,2 хувьтай байна.
Цахим үйлчилгээ
Өнгөрсөн 24 цагт 15509 иргэн цахимаар татварын үйлчилгээ авсан байна. Тодруулбал, шинээр татвар төлөгчөөр 4 аж ахуйн нэгж, 3200 хувь хүн бүртгүүлж, 2262 хүсэлт нэмж ирүүлснээр бэлэн байдлын үед татварын албанд 10275 хүсэлт ирж үүнээс 8236 хүсэлтийг шийдвэрлэжээ. Лавлагаа тодорхойлолтыг 809 хуулийн этгээд, 979 иргэн авчээ.
Утсаар зөвлөгөө өгөх 1800-1288 дугаарт ирсэн дуудлагын дагуу 1626 иргэн хандснаас 1595 татвар төлөгчид зөвлөгөө өгч, аймаг, нийслэл дүүргийн татварын албад өөрийн албан ёсны цахим хаягаар иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
