2020 оны 11-р сарын 13-ны өдрөөс Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосноор нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг дэмжих хэрэгцээ шаардлага хурдацтай нэмэгдэж байна.
Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ нь 1550 иргэдэд буюу нэн ялангуяа хүнд нөхцөл байдалд орсон дотуур байранд амьдарч байгаа оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад хүмүүст тусламж үзүүлэхээр боллоо.
Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг “Өнөөдөр бид Олон улсын Хүний эрхийн өдрийг тэмдэглэж байна. Хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ авах, аюулгүй орчинд амьдрах нь хүн төрөлхтний үндсэн эрх бөгөөд тус эрхээ хамгаалахын тулд бид бүхэн хамтран ажиллах ёстой билээ.
Энэ хүнд хэцүү цаг үед Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газар болон эмзэг бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлж байгаадаа таатай байна. Хамтын ажиллагааны арга замаар л бид энэ цар тахлын сөрөг нөлөөллийг даван туулж чадна” гэв.
Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөлөлд өртөж буй иргэдэд хүрч ажиллахыг зорьж байгаа ба 100,000 төгрөгийн үнийн дүн бүхий и-ваучерээр хүнс болон үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг супермаркетаар дамжуулан түгээх юм. Мөн холбогдох эмийн сангаар үйлчлүүлэх и-ваучер олгоно.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Дотуур байрны оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад эмзэг бүлгүүдэд хүнс болон үндсэн хэрэгцээ хангах худалдан авах эрхийн бичиг олгож байгаад Пипл Ин Нийд, Германы ард түмэн, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэ цаг мөчид өгөөмөр дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь бидэнд урам зориг, итгэл найдварыг төрүүлж байна” гэсэн юм.
Пипл Ин Нийд ОУТББ нь тус и-ваучерийг иргэдэд хүргэх болон тусламж шаардлагатай айл өрхүүдийг судлах үйл ажиллагааг ирэх долоо хоногуудад зохион байгуулна.
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь эмзэг бүлгийн иргэдийн нөхцөл байдлыг сайжруулахаар жил бүр төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудыг дэмжиж ажилладаг.
Пипл Ин Нийд ОУТББ нь БНЧУ-д бүртгэлтэй бөгөөд 2009 оны зудад нэрвэгдсэн малчдад онцгой байдлын тусламж үзүүлсэн нь Монголд хэрэгжүүлсэн анхны төсөл байв. Ингээд ПИН хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, олон нийтийг чадавхжуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос эхлэн Монголд тогтмол үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
Эх сурвалж: ХНХЯ

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
