Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нийгмийн бодлогын байнгын хорооны ээлжит хуралдаанаар Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд зорилтот бүлэг рүү чиглэсэн идэвхтэй тандалтыг өргөжүүлэх чиглэлд авч буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Улаанбаатар хотод PCR шинжилгээ хийж буй ХӨСҮТ болон ЗӨСҮТ-ийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, шинээр НЭМҮТ-д зорилтот бүлэгт тандалт хийх лабораторийг байгууллаа. Ингэснээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээний газар, банк санхүү, эмнэлэг, эмийн сан, эрүүл мэндийн байгууллагууд, цэргийн анги, асрамжийн газар, хорих анги зэрэгт тандалтын судалгааг төлөвлөлтийн дагуу тасралтгүй хийх боломжийг бүрдүүлж байгаа юм. Эдгээр лабораторийг түшиглэн хийх тандалт өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод хөл хорионы үед үйл ажиллагаа явуулж буй дээрх аж ахуй нэгжийн ажилчдыг хуваарийн дагуу шинжилгээнд хамруулан тандалт хийнэ.
Түүнчлэн хилийн боомтууд бүхий аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг шинжилгээний лаборатори байгуулах ажлууд төлөвлөлтийн дагуу явагдаж байна. Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Увс, Архангай, Баян-өлгий, Өмнөговь аймгуудад Молекул биологийн буюу PCR шинжилгээ хийх лаборатори эх үүсвэр хөрөнгийг шийдэж бэлтгэл ажлыг хангаад байна. Мөн Монгол Улсад томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын цэг үндэсний хэмжээнд 150 байдгийг өргөжүүлэн 170 болгон, энэ тогтолцооны хүрээнд Ковид-19-ыг тандаж эхэлсэн. Улаанбаатар хотод өмнөх цэгүүд дээр нэмж 20 цэгийг шинээр байгуулсан. Баянзүрх дүүргийн 70 мянган хүн амыг шинжилгээнд хамруулах ажил эхлэн одоогоор 6000 иргэнийг хамруулаад байна. Нийслэл болон орон нутгийн оношилгооны цэгүүдэд нийт 406,075 иргэн шинжилгээнд хамруулсан явж байна.
Эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх, эмч эмнэлгийн мэргэжилтэнг халдварт өртөхөөс сэргийлэхийн тулд ажлын байран дах эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан зохион байгуулалтыг өөрчлөн сайжруулах, хяналтыг өндөржүүлэх, давтан сургалт явуулах, ажлын зохицуулалт хийх зэрэгт онцгойлон анхаарч байна. Түүнчлэн эмнэлэг халдвар гаднаас орох, дотроо тархах, гадагшаа халдвар тархахаас сэргийлэхэд чиглэсэн зөвлөмж, зааврыг эрүүл мэндийн байгууллагуудад хүргэж хамтран ажиллаж байна” хэмээн мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
