Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж улсын хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 188 дугаар “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол, Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/162 тоот “Хүнсний дэмжлэг үзүүлэх тухай” тушаалын дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зорилтот бүлгийн хүүхдэд хүнс түгээх ажлыг зохион байгуулж дууслаа.
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 25.155 мянган хүүхдэд хүнсний дэмжлэг хүрснээс орон нутагт 20271, нийслэлд 4884 хүүхэд хамрагдав. Тэдний 12407 нь сургуулийн насны, 12.708 нь цэцэрлэгийн насны хүүхэд байлаа.
Хүнсний дэмжлэгийн үзүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран халдвар хамгааллын өндөр дэглэмийг баримтлан зохион байгуулсан бөгөөд нэг хүүхдэд дунджаар 67.249 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний багц хүрсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
