Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн хамт олон 60 хоногийн хугацаанд угсрах даалгавартай ЭКГ-12К экскаваторыг 35 хоногт буюу хугацаанаас нь 25 хоногийн өмнө угсарч дуусган, өнөөдөр ажилд гаргалаа. “Ковид-19” цар тахлын улмаас ОХУ-ын мэргэжилтнүүд ирэх боломжгүй болсон ч тус цехийн инженер техникийн ажилтнууд дотоод нөөц бололцоонд тулгуурлан сар гаруйн өмнө угсарсан нь дэлхийн хэмжээнд хамгийн богино хугацаанд дуусгасан түүхэн амжилт болжээ. Тэдний мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга бат, зохион байгуулалтын талаар уг экскаваторыг үйлдвэрлэгч ОХУ-ын Из-Картэкс компани сайшаан, тус улсын зарим хэвлэлүүдэд онцолсон байна.

Түүхэндээ анх удаа нэг экскаваторыг 35 хоногт чанарын өндөр түвшинд угсарсан Ил уурхайнхан 2020 оны хөрөнгө оруулалтаар нийт хоёр ширхэг ЭКГ-12К экскватор, нэг СБШ-250 өрмийн машин угсарч, ашиглалтад хүлээн авчээ. Энэхүү уулын үндсэн гурван техник ажилд гарснаар Эрдэнэт үйлдвэрт 1,9 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашиг өгөх юм. Энэ нь Ил уурхайн хамт олны зүгээс үйлдвэртээ болон улс орондоо барьж буй бэлэг болж байна гэж Үйлдвэр техникийн албаны дарга Ц.Шинэдорж ярилаа. Шинэ ЭКГ-12К экскаватораар хүч нэмснээр Ил уурхайд нийт 11 экскаватор, 7 өрмийн машин уулын ажил гүйцэтгэхээр боллоо.
М.Балжинням

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
