УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2020.12.28/ оны сүүлийн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Өнөөдрийн нөхцөлд ажиллах хүчний асуудал тулгамдаад байгаа. Ардчилсан нам хувийн өмч, чөлөөт зах зээлийг дэмждэгийн хувьд ажиллах хүчний бодлогод нухацтай хандах, монголчууд ажиллаж болох ажлын байранд гаднын ажилчин авахгүй, зөвхөн мэргэжилтэй боловсон хүчин, сургагч багш нарыг ажиллуулдаг байх ёстой. Мөн дотооддоо ажлын байр бий болгодог үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих, намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон тунхагийн шинжтэй заалтуудаа ажил хэрэг болгож, хуульдаа тусгах ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдэв.
Цар тахалтай тэмцэж буй өнөөгийн нөхцөл, эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, вакцин оруулж ирэх ажлын явцын талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хөдөө орон нутагт өвчилсөн иргэдийг заавал нийслэл рүү зөөвөрлөхгүйгээр аймагт нь эмчлэх боломжийг бүрдүүлэх, С.Одонтуяа, төрийг хүлээлгүй хувийн хэвшил вакцин оруулж ирж болох эсэх, Н.Ганибал, вакцинжуулахдаа мал эмнэлгийн салбарыг бэлэн суурь, дэд бүтэц болгон ашиглавал үр дүнтэй. Д.Бат-Эрдэнэ эрүүл мэндийн салбар бүх нийтийн дайчилгаа хийхэд бэлэн байх, тус салбарт ажиллаж байсан тангараг өргөсөн ахмадуудаа бүртгэлжүүлж, бэлдэх нь чухал гэв. УИХ-ын гишүүн Б.Бейсен вирус хувирч байгаа учир вирусний өөрийнх нь хэлбэрийг судалж эмчилгээний тактикаа боловсруулах хэрэгтэй гэх мэтээр асуулт асууж, санал зөвлөгөө хэлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
