“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа Сүлд танхимд өнөөдөр боллоо. Жил бүр оны шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай ч энэ жил цар тахлын улмаас улс, оронд нөхцөл байдал хүндэрсэн учраас шилдгүүдээ цахимаар тодруулж, цом, мөнгөн шагналыг үйлдвэрийн удирдлагууд УОК, АОК-оос өгсөн чиглэлийн дагуу хүн хоорондын зайг баримтлан олголоо.
Тус үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажилласан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн орлогч дарга Б.Баттайван, Баяжуулах үйлдвэрийн мастер Нагорный Вадим Михайлович, ЗМЗ-ын тэргүүлэх механик М.Өлзийбаяр нар А.Ф.Тюряковын нэрэмжит шагнал хүртлээ.
Мөн “Оны шилдэг санаачлагч”-аар АТЦ-ийн механикч Х.Болдбаатар, Цахилгаан цехийн мастер Б.Амгаланбаатар, ХМТАЦ-ийн инженер Н.Мөнх-Эрдэнэ нар тодров. “Шилдэг ажилтан”-аар БҮ-ийн хөвүүлэн баяжуулагч Д.Нямсүрэн, Ил уурхайн машинч Х.Түмэнжаргал, ЗМЗ-ын слесарь А.Советхаан, “Шилдэг мэргэжилтэн”-ээр Механикийн хэлтсийн инженер Э.Болат, БҮ-ийн инженер М.Оч-Эрдэнэ,”Эрдэнэт сувилал” цогцолборын их эмч Т.Соёлмаа нар шалгарав. Түүнчлэн “Шилдэг удирдах ажилтан”-аар Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар,”Шилдгийн шилдэг ажилтан”-аар Ил уурхайн экскаваторын машинч М.Болдбаатар нар тус тус шалгарсан юм.
Ийнхүү 2020 онд хамт олноо хошуучлан идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллан, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан эдгээр ажилтнуудад цом, өргөмжлөл, 2 сая төгрөгийн мөнгөн шагнал олгов.
Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС
Эх сурвалж: erdenettoday.mn

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
