“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаанаас Энэрэл төвийн хүүхдүүддээ шинэ жилийн баярыг тохиолдуулан бэлэг өгөв. Цар тахлын улмаас бэлгийг цомхон хүрээнд Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, Сэлэнгэ амралт аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайхан нар гардуулсан байна.
Энэрэл төвийн хүүхдүүд жил бүр захидал илгээж, тэдний хүсэлтийг Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин ах эгч нар нь биелүүлдэг уламжлалтай. Хүүхдүүд Уйгаржин бичгийн толь, оюун ухааны тоглоом гэх мэтчилэн хүссэн бэлгээ авч, сэтгэл хангалуун байлаа. Оюутан охинд өгсөн Японы зургаан үйлдэлтэй оёдлын машин ч бас содон бэлгийн нэг байв.
Эрдэнэт үйлдвэр Бүтэн өнчин хүүхдийн Энэрэл төвийг харьяандаа байлгаж, санхүүжүүлэн хайр энэрлээр дутаахгүй авч явдаг. Мөн хүүхдүүдээ их, дээд сургуульд суралцах сургалтын төлбөр, хэрэгцээт бүхий л зүйлсээр хангаж, ажил хөдөлмөр эрхлэх насанд хүртэл эцэг эхийг нь орлон халамжилдаг юм. Энэрэл төв 1,8-21 насны 60 хүүхэдтэй.
Я.Энхтуяа

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
