Өнөөдөр шарагчин могой өдөр

2021 оны 01-р сарын 21 өдөр, 07 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mogoi jil

-Аргын тооллын 1 дүгээр сарын 21. Пүрэв (Бархасвад) гараг (2021)

-Билгийн тооллын шинийн 8, шарагчин могой, шийдэм-0 од, суудал уул, мэнгэ 5 шар, хотол чуулганы барилдлагатай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:32-17:35.

-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.

-Хүний сүлд бөөр, хөмхий, бэлбэнцэгт байрлах тул мэс бүү хүргэ.

-Үс засулахад нас уртасна. сайн. Гэвч гахай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.

-Санасан хэрэг бүтнэ.Мод таслах, газар малтах, ус хааж бөглөх, газар тариалангийн үйл, эм найруулах, үхэгсдийн үйл, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, замд гарах, хувцас эсгэхэд муу.Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.

-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх