БНХАУ-ын Засгийн газар цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа Хятадад суралцдаг гадаадын оюутнуудыг эргэн ирж, танхимаар хичээллэх асуудлыг зохион байгуулах болно хэмээн тус улсын ГХЯ-наас 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор мэдэгдэв.
Гадаад харилцааны яамны Консулын газар БНХАУ-д суралцдаг монгол оюутнууд Хятад руу буцаж, танхимаар хичээллэх хүсэлтэй байгаа талаараа гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан Хятадын Боловсролын яам, БНХАУ-ын Гадаад оюутны тэтгэлгийн асуудал эрхлэх хороонд тус тус хандаж, мөн дээрх хариуг авсан. БНХАУ-ын Боловсролын яамнаас цар тахлын онцгой цаг үед Хятадад суралцдаг гадаадын бүх улсын оюутнууд тус улсын ГХЯ, Улсын цагаачлалын удирдлагын газраас гаргасан шийдвэрийг даган мөрдөж байгааг онцлон тэмдэглэсэн болно.
Энэ дашрамд мэдэгдэхэд БНХАУ-ын Засгийн газар 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг түр зогсоох шийдвэр анх гаргасан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн зорилгоор оршин суух, хувийн зорилгоор орших суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гэвч сүүлийн үед БНХАУ-ын зарим хот, мужид коронавируст цар тахлын дотоодын халдвар олноор бүртгэгдэж байгаагаас гадна, зөөвөрлөгдсөн тохиолдлууд нэмэгдэж, удахгүй Хятадын Хаврын баяр болох гэж байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр журмаа чангатгаж эхэлжээ.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
