Ковид-19 цар тахлын үед хаалганы бариул, шат, лифтний хаалга, товчлуур зэргээр халдвар дамжих өндөр эрсдэлтэй. Тиймээс ДЭМБ эдгээр гадаргууг зориулалтын Клорцепт-17 бодисоор ариутгаж, халдваргүйжүүлэхийг зөвлөдөг. Улаанбаатар хотод Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлд гишүүнчлэлтэй 1500 орчим СӨХ байдаг. Мөн “Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв”, “Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо” ТББ-уудад бүртгэлтэй СӨХ-дын дунд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлэх, заавар зөвлөмжийг дадал болгох зорилготой нэг сарын болзолт уралдааныг энэ сарын 6-наас зарлаж, түүнээс өмнө Клорцепт-17 бодисыг 1200 СӨХ-нд олгохоор боллоо. Энэ хүрээнд шаардлагатай санхүүжилт болох 53.5 сая төгрөгийг Улаанбаатарын хотын Захирагчийн ажлын албанаас шийдвэрлэж, СӨХ-дод ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн 13 байгууллагын 53 ажилтан сургалт, зааварчилгаа өгч байна. Ийнхүү өргөн хүрээтэй аяныг зохион байгуулснаар алдаг оног, зохион байгуулалтгүй хийгддэг цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийг тогтмолжуулан, хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих нөхцөлийг бүрдүүлж, хамтын уялдаа холбоог сайжруулах үр дүнтэй юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЗАА-ны холбогдох мэргэжилтний 91992229 дугаарт хандаж болох аж.
Нийслэлийн Захирагчийн ажлын алба

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
