“Эрдэнэсийг иргэн бүрт” уриатай “Эрдэнэс Монгол” ХХК 2007 онд байгуулагдсан цагаас хойш анх удаа 100 сая ширхэг хувьцаанд хоёр тэрбум 37 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилуулахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжүүллээ. Өнгөрөгч 2019 онд нийт 11.9 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 265.0 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 48.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна. Нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд 2019 онд хэрэгжүүлсэн менежментийн үр ашгийн тооцоолол, аудитлагдсан санхүүгийн тайлангаар баталгаажсан цэвэр ашгаас ийнхүү ногдлол ашиг хуваарилж байгаа юм.
Тус компани стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, оновчтой хөрөнгө оруулалт хийх замаар улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад бодитой хувь нэмэр оруулан ажилладаг. Мөн бүс нутагтаа өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалт, менежментийн компани болох зорилт тавьжээ.
“Эрдэнэс Монгол” нэгдэл хайгуулын болон ашиглалтын нийт 13 тусгай зөвшөөрөл эзэмшиж, 13 охин компани, хоёр төслийн нэгжтэй үйл ажиллагаа явуулдаг.
Өнгөрсөн онд зээлтэй ахмадууддаа санхүүгийн дэмжлэг үзүүлж “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК эзэмшдэг Салхитын мөнгөний ордын олох ашгаас “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийг хэрэгжүүлсэн билээ. Харин энэ онд “Эрдэнэс бонд” гарган ирэх тавдугаар сард зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгохоор ажиллаж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
