XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жил, Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны хөдөлмөрийн аваргууд, Хүндэт тэмдгийн эздэд шагнал гардуулах ёслол шинийн өмнөхөн “Зэс” танхимд боллоо. Уг үйл ажиллагааг нээж Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх хэлсэн үгэндээ: XVII жарны хулгана жил уурхайчин хамт олон бидний хувьд Төрийн өмчит үйлдвэрийн газар гэсэн статустай ажилласан анхны он байлаа. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр дээд амжилтуудаа шинэчлэн тогтоосон, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ давуулан биелүүлсэн, ашгаа нэмэгдүүлж, аюулгүй ажиллагааг хангасан сайхан жил боллоо. Бид 32,5 сая тонн хүдэр боловсруулж, борлуулалтын орлогоо 2,2 их наяд төгрөгт хүргэж, хөрөнгө оруулалтын ажлуудыг 830 тэрбум төгрөгөөр төлөвлөн хийж түүхэн дээд амжилтуудаа шинэчлэн тогтоосныг дурдахад таатай байна. Энэ бүх амжилтын цаана хамт олноо хошуучлан ажилласан Үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, шилдэг ажилтан та бүхний нөр их хичээл зүтгэлийн үр шим бий” гэж онцоллоо.
Үйлдвэрийн газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, шинэ техник технологи нэвтрүүлэн эзэмших, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэх, хөдөлмөрийн хамт олныг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэлийн бүтээмжийг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгоход бүтээлч хөдөлмөрөө зориулсан Чанарын хяналтын хэлтсийн технологич инженер Отгойн Баттогтох, Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн дарга Лувсандагвын Баяраа, Ус хангамжийн цехийн Хийн хангамжийн хэсгийн дарга Лувсандамбын Цогтбаяр нарын нэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүндэт дэвтэрт мөнхөлж, “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, таван сая төгрөгөөр урамшууллаа. О.Баттогтох нь Ил уурхайн хүдрийн агуулгын хэлбэлзлийг хянах арга аргачлалыг, уурхайн нэгдсэн төлөвлөлт, хяналт шинжилгээний МAS системд нэвтрүүлж, хүдрийн агуулгын хэлбэлзлийн бууралтаас 723.88 тн баяжмал илүү үйлдвэрлэж 2.2 тэрбум төгрөгийн үр ашгийг Эрдэнэт үйлдвэрт өгчээ. Л.Баяраа нь хариуцсан ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, хамт олноо чадварлагаар удирдан, үйлдвэрлэлийн хэвийн жигд ажиллагааг хангаж, тоног төхөөрөмжүүдэд тогтмол хяналт тавьж, гарсан доголдлыг илрүүлэн шуурхай арга хэмжээ авч ажилласнаар түүний удирдсан хамт олон сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тогтмол 100-гаас дээш хувиар биелүүлэн ажиллаж байгаа төдийгүй тус хэсэгт хийгдсэн техник технологийн шинэчлэлийн ажлуудыг хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэжээ. Л.Цогтбаярын удирдсан хэсэг 2020 оны техник технологи шинэчлэх ажлын хүрээнд шинэ төрлийн агаар ялгах АжКж-0.06 иж бүрдлээр солих ажлыг өөрийн хүчээр угсарч суурилуулсан. Энэхүү тоноглолоор төлөвлөгөөт хийг үйлдвэрлэхээс гадна Баяжуулах үйлдвэрийн технологийн процессыг хянадаг рентген анализаторыг хөргөх зорилгоор Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн захиалгаар шингэн азот 4800 кг үйлдвэрлэж нийлүүлсэн.
Түүнчлэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээ борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулахад идэвх санаачилгатай ажиллаж, Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны Хөдөлмөрийн аваргаар шалгарсан 33 ажилтныг “Аваргын од” тэмдгээр шагнан, гурван сая төгрөгөөр урамшууллаа.
Я.ЭНХТУЯА

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
