“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олондоо, Орхон аймгийн ард иргэд Та бүхэндээ XVII жарны “Цөөвөр” хэмээх Төмөр үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билигт сайн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье!
Улиран одож буй Хулгана жил улс орны хувьд төдийгүй дэлхий дахинд цар тахлын улмаас үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хязгаарласан, эдийн засаг, санхүүгийн багагүй бэрхшээлтэй тулгарсан хүндхэн жил байлаа. Харин бид ажилчдынхаа орлогыг нэмэгдүүлж, уурхайчдаар овоглосон гэр бүлийг аюулт цар тахлаас хамгаалахад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэн амжилттай ажиллалаа. Ажлын байраа бүрэн хадгалаад зогсохгүй нийт ажилтан, ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмж, Эрдэнэт үйлдвэрээс гавьяаны амралтдаа гарсан 2,500 гаруй ахмадын тэтгэврийн нэмэгдлийг 30-40 хувиар өсгөлөө. Цар тахлын дэгдэлтийн хүнд цаг үед нөхрийн чанараа таниулж, Монгол түмэндээ 650 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэн ирэх долдугаар сар хүртэл цахилгаан, дулаан, усан хангамж, хогны төлбөрт санаа зовохгүй сэтгэл түвшин амьдрах нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн хариуцлагаар манлайлагч үйлдвэр болохоо дахин баталлаа.
Цар тахлын халдварын энэ хүнд үед баялаг бүтээгч хамт олон бид Эрдэнэт үйлдвэртээ аюулгүйн бүс байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласнаар 2020 онд 36,9 сая тн. хүдэр олборлож, 32,5 сая тн. хүдэр боловсруулан, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс, орон нутгийн төсөвт түүхэндээ анх удаа нэг их наяд төгрөг төвлөрүүлэн ажиллалаа.
“Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил”-ийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан томоохон төслүүдээ хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх, техник, технологийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэхээр 830.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөн ажилласан. Энэ хүрээнд Засвар механикийн заводын Цутгуурын цехийг Герман технологиор шинэчилж, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт зургаан сая тонны хүчин чадалтай шинэ шугам барих, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Тэсрэх бодисын үйлдвэр барих, Сэлэнгэ мөрнөөс цэвэр ус дамжуулах 3 дугаар шугамыг барих зэрэг томоохон төсөл, бүтээн байгуулалт өрнөх эхлэл тавигдаад байна. Мөн байгуулалт, техник, технологийн шинэчлэлд их хэмжээний хөрөнгө оруулж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх олон чухал ажлыг хулгана жилд амжууллаа. Тухайлбал, Ган бөөрөнцгийн цехэд индукцын хос шугам нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, бүтээгдэхүүний чанар сайжирсан. Ил уурхайн өрөмдлөг, тэсэлгээний хэсэгт СБШ-250МНА-32 маркийн өрмийн хоёр машин, уулын чулуулаг ухаж ачих зориулалт бүхий ЭКГ-12К маркийн 12 куб метрийн шанагатай хоёр экскаватор, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт хүдэр нунтаглалтын МШЦ 5.5х6.5 маркийн, ММС90х30А маркийн шинэ тээрмүүдийг ашиглалтад орууллаа. Бутлан тээвэрлэх хэсгийн 12-р бутлуурыг АНУ-ын METSO фирмийн МР-800 бутлуураар шинэчлэн солилоо. Технологийн тээвэр 130 тоонын даацтай Белаз-75131 маркийн өөрөө буулгагч таван автомашинаар хүч сэлбэснээр уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөө биелэх таатай нөхцөл бүрдлээ.
Сүүлийн жилүүдэд уурхайчдын нэгэн бүтэн үе шинэчлэгдэхийн хэрээр залуу ажилчдын нийгмийн асуудлыг цогцоор шийдэх шаардлага амьдралаас урган гарсан. Эрдэнэт үйлдвэр ажилтнууддаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс орон сууцтай болоход нь зориулж 12 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, 2020 оноос орон сууцны “Уурхайчин-1,2,3” хорооллыг Баян-Өндөр хайрхны энгэрт сүндэрлүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалт, үхэр жилд ч эрчимтэй үргэлжилж, уурхайчдын маань ажил урагштай өрнүүн байх болно.
Золгон буй “Цөөвөр” хэмээх Төмөр үхэр жилдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын анхдагч, ахмадууд, уурхайчид, тэдний гэр бүл болон Эрдэнэтчүүд маань элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мөнх тэнгэр Монгол түмнийг өнөд ивээж, ашид тэтгэх болтугай!
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал,
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,
Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)
Х.БАДАМСҮРЭН

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
