Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо Хүний эрхийн Үндэсний комисст хандлаа.
Манай улсад цар тахал дэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн жилийн хугацаанд хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоосон. Хөл хорионы үеэр тасралтгүй үүрэг гүйцэтгэсэн албаныхны нэг бол цагдаагийнхан.
Гэвч хүн хүчний дутагдлаас болж 24 цагаар тулаа хийж, нийтээр амрах баярын өдрүүдэд илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрүүдэд хүртэл ажилласаар ирсэн цагдаагийн албан хаагчдын эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөөр байна.
Зарим нь ажлын хүнд нөхцөлөөс улбаалж, эрүүл мэндийн асуудалтай тулгарсан тул Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо Хүний эрхийн Үндэсний комисст ханджээ.
Учир нь дэлхий дахинд цар тахал тархсантай холбоотойгоор МУ-н хэмжээнд 2020 оны 1 дүгээр сарын 27- ний өдрөөс эхлэн Өндөржүүлсэн бэлэн байдал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт ээлж дарааллан шилжсэн.
Энэ хугацаанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж ирсэн.
Засгийн газрын 153 дугаар тогтоолын дагуу хүн хүч, орон тоо нэмэгдээгүйгээс улбаалж,
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид олон хоногоор 24/24 буюу тулаа гарч ажиллах, нийтээр амрах баярын өдрүүд, илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдрүүдэд ажиллаж байгаа ч
Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан нэмэгдэл хөлсийг нь тооцон олгоогүй байна.
Түүнчлэн Монгол улсын Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын 11 ний өдрөөс 23-ны өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоосон.
Гэвч энэ үед ажиллаж байгаа алба хаагчдыг халуун хоол ундаар хангахгүй байж /хоолны мөнгө өгөөгүй/ бүтэн 8 цаг гудамж талбайд хүйтэн нөхцөлд үүрэг гүйцэтгүүлж байгаа нь
“Хүн бүр хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах … эрхтэй” гэх Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4- дэх заалтыг зөрчигдөж байна гэж Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо үзжээ.
Тэд мөн ХЭҮК-д гаргасан гомдолдоо “Тус холбоо нь 2013 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтнуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах,
Байгууллага, алба хаагчдын амжилт бүтээлийг иргэд, олон нийтэд сурталчлах, алба хаагч, ажилтнуудын гэр бүлд дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх зэргээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Энэхүү хугацаанд алба хаагчдаас ирж буй гомдол мэдээллийг шийдвэр гаргах түвшинд уламжлах, тэдний төлөөлөн дуу хоолойг хүргэх зэргээр олон асуудлыг шийдвэрлүүлэхэд нөлөөллийн үйл ажиллагааг явуулж ирсэн.
2013, 2014 онуудад алба хаагчдаас хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж буй талаар маш олон гомдол мэдээлэл ирж байсан бөгөөд энэ бүхнийг нийгэмд түгээж, болж бүтэхгүй байгаа асуудлыг сошиал медиаг ашиглан хүргэж байсан.
Энэхүү гомдол мэдээллийн мөрөөр тухайн үеийн ХЭҮКомисс анхаарал хандуулж цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар хяналт, шалгалт судалгааны ажлыг зохион байгуулж ажилласан байдаг.
Ингээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлийн 4-р бүлгийн 4.3-д Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлаар тодорхой дурдсан байдаг.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисоос 14 дэх илтгэлдээ Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн талаар доор дурдсан дөрвөн саналыг тусгаж, шийдвэр гаргуулахаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй.
1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 429 дүгээр тушаалаар “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэс, дэд хэсгийн байранд тавигдах ерөнхий шаардлага” CS11–0244:2014 стандартыг хэрэгжүүлж, илүү цаг, амралтын болон бүх нийтийн баярын өдөр ажилласан алба хаагчдад хуульд заасан нэмэгдэл цалинг заавал олгож хэвших, шаардагдах төсвийг баталж өгөх;
2. Засгийн газрын 2011оны 153 дугаар тогтоолын дагуу цагдаагийн газар, хэлтсийг бүтэц, орон тоогоор нь ажиллуулах асуудлыг яаралтай шийдвэрлэж, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, албаны үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангах;
3. Цагдаагийн алба хаагчийг жил бүр эрүүл мэндийн дэлгэрэнгүй үзлэг оношлогоонд оруулах зардлыг төсөвт тусган баталж, нэгдсэн журмаар зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
4. Хөдөлгөөний аюулгүй байдал хангах чиг үүрэг бүхий алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад зам тээврийн осолд өртсөн тохиолдолд тухайн асуудлыг гэмт хэрэг, зөрчил эсэхээс үл хамааран үйлдвэрлэлийн осолд тооцож, хуульд заасан нөхөн төлбөр олгож байх.
Дээр дурдсан саналууд нь өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа нь алба хаагчдын хөдөлмөрлөх эрх нь өнөөдрийг хүртэл ноцтойгоор зөрчигдөж байна гэх бүрэн үндэслэлтэй” гэсэн байна.
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
