Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баталлаа.
Тархалтын түвшинг дөрвөн өнгөөр ангилж, тус бүрт нь төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулжээ.
– Ногоон түвшин /Сүүлийн 28 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй. Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлнэ/
– Шар түвшин /зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай. Сүүлийн14 хоногт бүртгэгдсэн болон зөөвөрлөгдсөн тохиолдол нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоогүй байх. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно/
– Улбар шар түвшин /Халдвар голомтот тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол болон голомт нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоотой, тодорхой хүн амын хүрээнд хязгаарлагдсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно/
– Улаан түвшин /Халдвар хүн амын дунд өргөн тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол нийт хүн амын дунд тархсан.
– Шинээр батлагдсан тохиолдлын 25-аас дээш хувьд халдварын эх уурхай тодорхойгүй буюу тархвар зүйн холбоогүй
– 10 мянган хүн тутамд өвчлөлийн түвшин 5.1-ээс их. PCR шинжилгээний эерэг илэрсэн хувь 2.1-ээс их
– 10 мянган хүн амд эмнэлэгт хэвтэлтийн түвшин 5-аас их
– 10 мянган хүн амд нас баралтын түвшин 0.1-ээс их.
Улаан түвшинд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлан, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг тусгайлсан журмаар зохицуулна/
2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс Шар түвшинд шилжих юм. Ингэснээр цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, диско баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга/гэр бүлээс бусад/ уралдаан, тэмцээн зохион байгуулахаас бусад бүх үйл ажиллагаа нээгдэж, хэвийн горимоор ажиллах боломжтой болж байна. Эдгээр хязгаарласан үйл ажиллагаануудыг эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн нээх эсэхийг тухай бүрт шийдвэрлэнэ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
