Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь өнгөрсөн 2020 онд олон шинэ ажлыг зохион байгуулсан бөгөөд оны “ШИЛДЭГ ТАСАГ”-аар эмнэлэгтээ манлайлан ажилласан, олон шинэ технологийг нэвтрүүлсэн “Чих хамар хоолойн тасаг” шалгарсан бөгөөд тус тасгийн товч танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна.
УНТЭ-ийн Чих хамар хоолойн тасаг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд 2020 онд хүний нөөцийн хөгжил, чадамжийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах, нийгмийн хамгааллыг дэмжих, оношилгоо, эмчилгээ, сувилахуйн шинэ технологийг нэвтрүүлэх, байгууллагын соёл, үйлчилгээний менежмент, маркетингийг сайжруулах гэх мэт 13 чиглэлийн 49 үйл ажиллагааг сайжруулах төлөглөгөөг гаргаж, тус төлөвлөгөөгөө 95 хувьтай биелүүлэн ажиллажээ.
Өнгөрсөн онд 1095 хүнд мэс засал хийсэн бөгөөд бүгд амжилттай болсон.
Empty nose хам шинжийг мэс заслаар эмчлэх аргыг Монгол улсад анх удаа нэвтрүүлж, нэг тохиолдолд амжилттай хийжээ. Мөн хамрын таславчийн цоорхойг нөхөх мэс заслыг бүрэн нутагшуулж, нийт 23 эмчлүүлэгчид, Lipo injection+Microlaryngoscopy буюу хэвлийн өөхийг соруулж, дууны хөвчид тарих мэс заслыг 28 тохиолдолд хийж, дууны хөвчийнд силикон суулгац суулгах мэс заслыг бүрэн нутагшуулсан зэрэг олон олон амжилт нь тус тасгийн улсын ууган эмнэлгийн ШИЛДЭГ ТАСАГ болоход нөлөөлжээ.
УНТЭ-ийн Чих хамар хоолойн тасгийн эрхлэгч Л.Бямбасүрэн:
Чих хамар хоолойн салбар нь маш нарийн шинжлэх ухаан. Чих, хамар, хоолой гэдэг эрхтэн нь жижиг хүрцээр гүнзгий орчинд судас, мэдрэлтэй их ойрхон байдаг учраас энэ төрлийн эмч нараас маш нарийн ур чадвар, олон жилийн сургалт, туршлага шаардагддаг. Миний бие УНТЭ-ийн Чих, хамар, хоолойн тасагт 26 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Л.Шагдар тэргүүтэй олон сайхан багш нараасаа энэ мэргэжлийн нарийн нандин бүхнийг эзэмшиж авсан. Тиймээс ч энэ чиглэлээр хамт олноо чиглүүлэн удирдаж ажиллаж байна. Хамгийн анх хоолойны мах л аваад суух байх гэсэн жижигхэн бодолтойгоор чих, хамар, хоолойн эмч болж байлаа. Харин орж ирээд энэ бодол 360 градус эргэсэн. Энэ салбар бол маш нарийн судлах ёстой, ганцхан хүн энэ ажлыг хийх ямар ч боломжгүй гэдгийг маш сайн ойлгосон тул одоо залуу эмч нараа багаар нь салбарлуулаад бэлтгэж байна. Манай тасаг Монгол Улсын хэмжээнд анх удаа зохиогдсон “Тохиолдлын хэлэлцүүлгийн эрдэм шинжилгээний хурал”-д амжилттай оролцож, хоёрдугаар байр эзэлсэн. Мөн Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы санаачилсан “Эерэг хандлага-Эмчилгээний аян”-ы хүрээнд манай тасаг маш амжилттай оролцож эхний байруудыг эзэлсэн. Эмч хүн гэдэг зөвхөн хүн үзээд, эмчлэхээс гадна судлаач байх ёстой. Тиймээс манай тасаг гурван докторын ажлыг АШУҮИС-ийн багш нартай хамтран миний бие удирдаад явж байна.
Мөн 2021 онд эмч, үйлчлүүлэгч нарыг хооронд нь холбох, хүссэн эмчээсээ зөвлөгөө, мэдээлэл авах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор тасгийн эмч нарын санаачилгаар “EMCH” аппликейшиныг ашиглалтад оруулахад бэлэн болсон байгаа.
Энэ мэт олон ажил нь манай тасгийг 2020 онд “ШИЛДЭГ ТАСАГ” болгох гол шалгуур болсон гэж бодож байна. Манай тасаг нь 12 эмч, найман сувилагч, хоёр үйлчлэгч, 22 резиденттэйгээр Монгол улсын хэмжээнд 16 наснаас дээш хүмүүст чих, хамар, хоолойн бүх төрлийн мэс заслыг, нэг наснаас эхлээд төрөлхийн дүлий, сонсголгүй болсон өвчтөнд дунгийн суулгац суулгах мэс заслыг хийж байна.
УНТЭ-ийн ЧХХТ-ийн Төвөнх дуу судлаач эмч, АУ-ын докторант С.Нэргүй:
Чих, хамар, хоолойн тасгийн Төвөнх дуу судлалын салбарын хувьд бид дууны хөвчийн нэг талын саажилттай өвчтөнд дүүргэвч тарилга тарих, суулгац тавих мэс заслын аргыг нутагшуулаад байсан бол 2020 онд дууны хөвчийн хоёр талын саажилттай эмчлүүлэгчид дууны хөвчийг оёдлоор гадагшлүүлах шинэ технологийг нутагшуулаад одоогийн байдлаар 20 гаруй хүнд мэс засал амжилттай хийгээд байна.
Дууны эмгэг үүсэх маш олон шалтгаан байдаг бөгөөд энгийн ханиад хүрэхээс эхлээд дууны хөвчийн саажилт үүсэх, хортой хоргүй хавдруудын үед дуу авиа өөрчлөгдөх, амьсгалд өөрчлөлт орох явдал бий.
Дууны хөвчийн нэг талын саажилтын үед эхлээд дуу сөөх, дуугүй болох хүндрэлүүд гардаг. Дууны хөвчийн хоёр талын саажилтын үед амьсгалж чадахгүй, бачуурах шинж тэмдэг үүсдэг. Уг өвчний шалтгаан нь мэдрэлийн гаралтай байдаг бөгөөд дууны хөвчийг мэдрэлжүүлдэг мэдрэлийн замд байрлах эртхнүүдийн хавдар болон томрол, гэмтэл, мэс заслын дараа үүсдэг. Тархины дууны хөвчийг идэвхжүүлдэг голомтоос дууны саажилт үүсэх боломжтой. Дээрх эмчилгээнүүд нэвтрээгүй байхад дууны хөвчийн саажилтыг гадны орныг зорьж өндөр өртөгтэйгөөр эмчилгээ хийлгэдэг байсан.
УНТЭ-ийн Чих хамар хоолой судлалын тасгийн Мэс заслын их эмч Н.Ган-Эрдэнэ:
Манай тасгийн зүгээс санаачлан ард иргэдэд чиглэсэн “EMCH” аппликейшиныг хийж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Уг аппликейшины тусламжтайгаар үйлчилгээ авахыг хүсч буй эмчтэй цахим холболтыг бий болгох, манай тасгаар хэвтэн эмчлүүлж, үйлчлүүлсэн бол цаашдын урт удаан хугацааны хяналтыг зөв, дэс дараалалтай авах боломж бүрдэнэ. Үүнээс гадна зөвхөн мэргэжлийн эмч, байгууллагуудын өгсөн үнэн зөв, нотолгоонд суурилсан зөвлөгөө мэдээллийг авах боломжтой. Хэрэглээнд нэвтрэх бүх үйлдлийн тохиргоог идэвхжүүлсэн байгаа ч Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор үйл ажиллагааг нээх асуудал түр хойшлогдоод байна. Цаашид энэ үйлчилгээг улам чанаржуулж, хөгжүүлээд явна. Одоогийн байдлаар энэ аппликейшиныг ашиглах хэрэглээнд нэвтрүүлэх эмнэлгүүд нь гуравдугаар шатлалын нарийн мэргэжлийн эмч нар бөгөөд эдгээр эмч нарын хувьд байнгын телемецин явуулах завгүй байдаг тул эмч нарыг өвчтөнтэй холбож өгөх, нотолгоонд суурилсан зөвлөгөө мэдээлэл оруулах, мэдлэг хуримтлуулах, ЭМЯ, ЭМХТ бусад салбар зөвлөлтэй холбогдох, мэдээлэл, зар дамжуулах, онлайн сургалтыг ч авах боломжтой. Мөн аппликейшины менежер цэсээр дамжуулан “Ухаалан төлөвлөгөө” буюу эмчийн нэг өдрийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хянах төлөвлөгөөг гаргах боломжтой.
Одоогийн байдлаар Android үйлдлийн системтэй утсанд зориулан бэлтгэсэн бөгөөд ирэх долоо хоногоос IOS үйлдлийн систем дээр тавигдах болно.








Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
