Таны худалдан авсан нэг үзэг найзын минь эмчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Сайхан сэтгэлт хүмүүн та цэл залуу, ид хөдөлмөрлөж, хийж бүтээх насандаа ховор тохиолдох хүнд өвчнөөр өвдсөн найзад минь Б.Сансартуяа Голомт банк 1805150212, Худалдаа хөгжлийн банк 2611206858 дансаар сэтгэлийн хандив өргөнө үү. Мөн таны худалдан авсан нэг үзэг найзын минь эмчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Та бүхэн үзэг худалдан авахыг хүсвэл 95244812 дугаараар холбогдож хүргүүлэн аваарай.
Сэтгүүлч Б.Сансартуяа нь “Уушгины цулцангийн эдийн ховор төрлийн эмгэг” /Pulmonary Alveolar proteinosis/ өвчтэй гэж оношлогдсон.
Энэ өвчин нь Монголд төдийгүй дэлхийд ховор тохиолддог уушгины өвчин бөгөөд Монгол Улсад бүртгэгдсэн хоёр дахь тохиолдол болж байгаа юм. Уг өвчнийг эх орондоо эмчлэх боломжгүй тул гадаадад өндөр төлбөртэй /130 сая/ эмчилгээнд явах шаардлагатай болсон. Эмчилгээний явцад хамгийн багадаа 30 хоног бүтэн унтуулгатай нарийн эмчилгээ хийгдэх тул эмчилгээг эхлэхээс өмнө биеийн байдлыг хянаж тогтворжуулах урьтал эмчилгээ хийх учраас урт хугацааны эмчилгээний зардал хэрэгтэй болоод байна.
Өвчний оношоо сонссоноос хойш “Эмчилгээний зардлаа өөрөө ажиллаж олно” гэж зүтгэсэн боловч хугацаа алдаж, улмаар өвчний тархалтыг нэмэгдүүлэх эрсдлийг бий болгосон төдийгүй Тайванийн эмч нар яаралтай эмчилгээгээ эхлэхийг шаардсан билээ. Тиймээс ажлын хамт олон, найз нөхдийнх зүгээс нь “Нэг ҮЗЭГ Мянган ҮЙЛС” хандивын аяныг эхлүүлээд байна.
Сэтгүүлч Б.Сансартуяа нь olloo.mn сайтаас ажлын гараагаа эхэлсэн, эдийн засаг, нийгмийн чиглэлийн сурвалжлага, нийтлэлээр дагнан бичиж, салбарын олон асуудлыг хөндөж ирсэн хүний эрхийн дуу хоолой, төр түмний гүүр болон мэргэжилдээ дурлан цаг наргүй зүтгэдэг олон зуун сэтгүүлчдийн нэг билээ. Тэрбээр хэвлэл мэдээллийн салбарын тэргүүн дээд шагнал болох “Ган үзэгтэн” шагналт сэтгүүлч бөгөөд мэргэжлээ дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэхээр Тайваньд мастераа хамгаалж ирээд НИТХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.
БУЯН БУЦАЖ ИРЭХДЭЭ БОРОО ШИГ АСГАРДАГ.


32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
