Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:
16800 хүнд PCR шинжилгээ хийхэд 130 хүний хариу эерэг гарлаа. Үүний 129 нь дотоодын халдвар бөгөөд үлдсэн нэг 1 зөөвөрлөгдсөн тохиолдол юм байна. Ингэснээр манай улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 4340 боллоо. Шинээр халдвар авсан 129 хүний 120 нь ойрын хавьтал байсан бөгөөд үүнээс 170 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр, 12 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр, нэг хүнд гурав дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Есөн хүнд халдварын эх уурхайг тодорхойлох тандалт судалгааны ажил хийгдэж байна. Эдгээр хүмүүс нь БЗД-ийн 4, 5 хороо, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 5, 9, 21 дүгээр хороонд байна. Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3131 боллоо. Нийт халдвар авсан хүмүүсийн 72 хувь нь эмчлэгджээ.
Халдварын тархалт, эрсдэл өндөр байгаа үед хамтран ажилласны үндсэнд цар тахлын ард гарах боломжтой энгийн боловч халдвараас сэргийлэхэд үр дүнтэй аргыг хэрэглээрэй.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:
Төлөвлөгөөний дагуу өчигдрийн байдлаар дархлаажуулалтын 41 цэгт 95 багийн 600 гаруй эмч мэргэжилтэн 13186 хүнийг коронавирусийн вакцины эхний тунд хамруулсан байна. Одоогоор 139636 хүнийг вакцинжуулалтад хамруулж, эхний тунг хийгээд байна. Ноцтой хүнд урвал бүртгэгдээгүй. Эхний ээлжид төрийн болон хувийн хэвшлийн эмч мэргэжилтнүүд, үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах ёстой байгууллагын ажилчдыг хамруулсан. Энэ долоо хоногт ахмад настнуудад хийж эхэлж буй. Дархлаажуулалтын ажил хэвийн явж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
Сүүлийн тав хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын шинэ тохиолдол 100-гаас буурахгүй байна. Улаанбаатар хот бүхэлдээ эрсдэлтэй бүсэд тооцогдож буй юм.
Үүн дотор цаашид маш эрсдэлтэй гэж үнэлэгдэж буй хороод:
- Чингэлтэй дүүргийн 6, 13, 14 дүгээр хороо
- Сүхбаатар дүүргийн 6, 9, 10, 11, 15 дугаар хороо
- Баянзүрх дүүргийн 8, 14, 16, 18, 26, 25, 28 дугаар хороо
- Хан-Уул дүүргийн 15, 16, 21 дүгээр хороо
- Баянгол дүүргийн 4, 5, 6, 26 дугаар хороо
- СХД-ийн 5, 6, 18, 35 дугаар хороодод халдварын голомт өндөр байгааг анхаарууллаа.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
