Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11.606 хүүхэд байна. Тэдний 7142 нь боловсрол эзэмшиж байгаа бол 3000 орчим хүүхэд гэртээ аав ээжийнхээ асаргаанд байна. Боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн 1720 нь тусгай сургуульд, 402 хүүхэд тусгай цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Бусад хүүхдүүд энгийн сургуульд суралцдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг 584 багш ажилтан байна. Тэдний төлөөлөл болох 300 орчим хүнтэй цахим уулзалт хийлээ.
Боловсролын багц хуулийн төслийг боловсруулах ажил үргэлжилж байна. Хуулийн төсөлд тэгш хамран сургах, боловсролын тусгай хэрэгцээг хангах гэсэн хоёр агуулгыг зэрэгцүүлэн тусгасан. Цахим хурлын үеэр багш нар эцэг эхчүүдэд сургууль сонгох боломжийг нь үлдээх ёстой гэсэн санал хэлж байв.
Мөн энэ уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш ажилчдын цалингийн сүлжээ шатлалыг эргэж харах, сургалтын хэрэглэгдэхүүний судалгааг шинэчлэх, цахим хичээлийн хүртээмжийг сайжруулах, багш нарыг давтан сургах, мэргэшүүлэх, эцэг эхчүүдэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх зэрэг саналууд гарч байлаа. БШУЯ-ны газрын дарга нар ирэх долоо хоногт тусгай сургууль цэцэрлэгүүдэд ажиллахаар болов.
Шинээр барьж байгаа сургууль цэцэрлэгийн барилгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй байх шаардлага тавьж дэд бүтцийг бүрдүүлж байна. Үүнээс гадна орц гарцнаас эхлээд хуучин барилга объектийг ч тоноглох шаардлага тулгарч байгаа юм. Мөн ЕБС бүрд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэрэглэгдэхүүн бүхий танхим тохижуулах байдлаар тэгш хамран сургах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Гэртээ асаргаанд байдаг хүүхдүүд ч энэ танхимаар үйлчлүүлэх боломжтой юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
