Төрхүү овогтой Сарангоо охин нь 2020 оны 12 дугаар сард цөсний замын битүүрэл өвчтэй гэж оношлогдсон. Бяцхан охин 2 сар 2 хоногтойгоосоо хойш гурван ч удаагийн хагалгаанд орсон боловч элэгний хатуурал үүсч яаралтай БНСУ-д элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон байна. Уг өвчнийг Монголд эмчлэх боломжгүй төдийгүй түүний эмчилгээний төлбөрт 550 сая төгрөг шаардлагатай байна. Одоогийн байдлаар 107 сая төгрөг хандиваар цуглараад байгаа аж.
Хорвоотой ч танилцаж амжаагүй бяцхан охин хагалгаанд орсныхоо дараа сэхээн амьдруулах тасагт байхдаа цус их хэмжээгээр алдсан байна. Улмаар шалтгааныг тогтоох дахин хагалгаанд оржээ. Үүний дараа мэс заслын дараах эрт үеийн саажилт болж дахин хагалгаанд орж эмчилгээ хийлгэж байгаа юм.
Сарангоо охинд элэгний хатуурал үүссэн, элэг нь томорсон бөгөөд удах тусам бусад эрхтэнд нь нөлөөлж, хэзээ ч хамаагүй хүндрэл өгөх боломжой тул элэг шилжүүлэн суулгах мэс засалд яаралтай орох шаардлагатай болоод байгаа юм.
Бяцхан охин өнөөдрийг хүртэл амьдралын төлөөх тэмцэлд ялагдалгүй тэмцсээр байна.
Тавхан сартай Т.Сарангоо охинд тусламжийн гараа сунгаж, амьдрал бэлэглэе. Бусдын төлөө хийсэн сайн үйл бүхэн хорвоогийн жамаар буян болж ирдэг жамтай. Иймд элэг нэгт Монголын ард түмнээсээ хандивын гараа сунгахыг хүсчээ.
Хандивын данс: Хаан банк: MNT 5115052012 С.Төрхүү
USD 5300832624 С.Төрхүү
Голомт банк: 1405003727 Б.Болор-Эрдэнэ Гадаад данс: /Euro/
Холбогдох утас: 95092283, 89110600


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
