Монгол цэргийн музейн захирал, хурандаа Д.Ганзоригийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн дурсгалын медалиар шагнажээ.
Шагналыг БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа болон Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Базархандаев Амгалан Ринчинович нар өнгөрөгч баасан гарагт болсон “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт үзэсгэлэнгийн хаалтын ажиллагааны үеэр гардуулсан юм. Хүн төрөлхтний төлөөлөл сансрын уудамд ниссэний 60, Монгол хүн сансарт ниссэний болон Сансрын хамтарсан нислэг үйлдсэний 40 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд сансар судлалын түүхэнд тохиосон онцлог үйл явдлууд, орчин үеийн шинжлэх ухааны ололт, амжилтыг сурталчлан таниулсан уг үзэсгэлэн өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 2-ны өдрүүдэд гарсан.
Энэ үеэр Монгол Улс болон ОХУ хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулсан, ойн бусад арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлж, шагнаж урамшуулав.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
