ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:
Сүүлийн 24 цагийн байдлаар 13500 хүнээс шинжилгээ авахад 704 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улаанбаатар хотод 598 тохиолдол, орон нутагт 106 бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 357 хүн эдгэрч гарсан. Мөн нас баралт 3 бүртгэгдлээ. Хөнгөн 1912, хүндэвтэр 588, хүнд 118, маш хүнд 19 хүн байна.
ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан коронавирусийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн асуултад дараах байдлаар хариуллаа.
“Ковид-19” ямар түвшинд байна вэ гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлэхгүй юү?
-Халдварын тохиолдлын тоо өдөр бүр нэмэгдэж байна. Хөл хорио тогтоохоор халдварын тохиолдлын тоо буурахгүй, өмнө нь халдвар авсан хүмүүс гарч ирж байна. Халдвар авсан хүмүүсийн тоо ихсэх тусам хүндээр өвдөж буй хүмүүсийн тоо өсөж байна. Архаг хууч өвчтэй, ахмад настай хүмүүсийн хувьд хүндээр өвдөж байна. Хөл хорио тогтоож байгаа болохоор аль болох гэртээ байж, халдвар авах эрсдлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй.
Хэчнээн хүүхэд “Ковид-19”-ийн халдвар аваад байна вэ?
-3091 хүүхэд өвчилсөн. Шинж тэмдэггүй халдвар явагдах тохиолдолд халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс гадуур явахгүй байх хэрэгтэй.
“Ковид-19” туссан хүмүүсээс PCR шинжилгээ нэхээд байна. Үүнийг яаж шийдэх вэ?
-Эдгэрээд гарч байгаа хүмүүстээ бичиг өгч байгаа. Тухайн хүн давтан шинжилгээг гурван сарын турш өгөхгүй байж болно гэсэн журам бий.
Хөхүүл ээжүүдийн хувьд вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болох уу?
-Анагаах ухааны доктор Мөнхцэцэг мэдээлэл өгсөн. Түүнийг ярилцлагуудыг үзэх хэрэгтэй. Хөхүүл хүмүүс вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болно.
Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүс гэрээр хэрхэн эмчлүүлж байгаа вэ?
-хөнгөн хүмүүс 14 хоногийн дотор эмчлэгдэж байгаа. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс халууны шил, D, C витамин зэргийг тарааж өгсөн. Биеийн байдлыг үнэлэх аргуудыг өрхийн эмч нар зөвлөж байгаа.
Батлагдсан тохиолдол гэрээр эмчлүүлэхэд юу анхаарах вэ гэсэн ном “E-Mongolia” сайт руу ороож, Бидний хэрэгжүүлэх есөн дадал гэсэн номыг үзээрэй.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
