11 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:
Сүүлийн 24 цагт 12384 шинжилгээ авахад, 889 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт тохиолдлын тоо 22884 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 524 хүн эдгэрсэн. Мөн 5 хүн нас барсан. Тодруулбал, 75 настай эмэгтэй, 55 настай эмэгтэй, 34 настай эрэгтэй, 57 настай эрэгтэй, 61 настай эрэгтэй коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 49 боллоо. Хавсарсан эмгэгээр нас барах тохиолдол их байна. Нууц үедээ илрэхгүй байж байгаад 2-3 хоногт хүнд хэлбэр рүү орж байна. Эмнэлэгт ирж байгаа хүмүүсийн ихэнх нь тухайн нөхцөлд биеэ хянаагүй, дур мэдэн эмчилгээ хийсэн байна. Өнөөдрийн илэрсэн халдварын 885 нь дотоодод, 4 нь эмнэлгээс шалтгаалсан халдвар байна. Мөн орон нутагт 118 тохиолдол бүртгэгдлээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 3366 иргэн байна. Мөн 2193 нь хөнгөн, 869 хүндэвтэр, 241 хүнд, маш хүнд 63 хүн байна.
ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Одоогоор нөхцөлд байдал ямар байна вэ?
-Өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо өндөр байна. Хөл хорио тогтоох дээр суурилан, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан эмийн бус аргаар халдвараас сэргийлэх хэрэгтэй. Энэ хүнд цагт ачааллыг үүрэн ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа.
–Орон нутагт орны асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ? МҮОНР
-Орны нөөц хангалттай байгаа. Харин эмнэлгийн ажилчид дутмаг байна. Орон нутагт хувийн хэвшлүүдэд хамтран ажиллах саналыг тавьж байгаа.
-Одоогоор хэдэн хүүхэд коронавирусийн халдвар аваад байгаа вэ? С1 TV
-0-17 насны 4412 хүүхэд халдвар авсан байна. 14-өөс доош насны хүүхдүүд хүндэрсэн тохиолдол бага.
-Баянзүрх дүүрэгт хэдэн голомт нэмэгдсэн бэ? TV9
-Хүн амын дунд халдвар өргөн тархсан энэ үед голомт гэж хэлэх нь зохимжгүй. Улаанбаатар хот бүхэлдээ голомт болсон. Хаанаас ч халдвар авч болзошгүй.
-Вакцины нөөц ямар байгаа вэ? NTV
– Вакцины 2 дахь тунг тэргүүн фронтод ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчид, онцгой байдлын ажилчдад хийж эхэлсэн. Хөл хорионы дараа бусад хүмүүстээ вакцинаа хийхээр ажиллаж байна. Энэ сарын 21-нд 50 мянган тун Астра Зенека вакцин ирнэ.
– Хатуу хөл хориог үргэлжлүүлэх саналыг ЭМЯ-наас гаргасан уу? Tovch.mn
-Халдварын тохиолдлын тоо буурахгүй, нас баралт нэмэгдэж байна. Хөл хорионы хувьд, чанарыг нь сайжруулах хэрэгтэй гэсэн санал иргэдээс ирж байна. Үүнийг анхаарч үзэх хэрэгтэй.
-Вакцины эхний тунд хэдэн хүн хамрагдсан бэ? Eagle TV
– Дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар 638268 хүн эхний тунг хийлгэсэн. Ямар вакцины эхний тунг хийлгэсэн, тэр вакцины 2 дахь тунг хийлгэнэ.
-Энэ нөхцөл байдалд тулгуурлаж та юу захих вэ?
-Бидний өмнө нь амьдарч байсан цаг үеэс өөр цаг үе илэрлээ. Тиймээс хамтын хүчээр цар тахлыг давах хэрэгтэй.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
