Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбоотойгоор Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, дүүрэг, хороо тус бүрээр иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, мэдээллээр ханган зохион байгуулалтын арга хэмжээ авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн гэрээр тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн цахим хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ажиллах юм. Түүнчлэн нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, өрөө тасалгаа, орон сууцны орц, хонгил, цонх, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийг даалгалаа.
Хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-19:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов. Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаа явуулах төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн автомашиныг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 37 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын хүрээнд замын хөдөлгөөнд оролцуулна. Өөрөөр хэлбэл, хувь хүн, хуулийн этгээдийн автомашиныг QR кодоор зорчуулах ажлыг УОК хариуцаж байгаа юм.
Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, зорчуулна. Нийтийн тээврийн үйлчилгээний ачааллыг бууруулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эрчим хүч, дулаан, усан хангамж, орон сууц, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг тогтоосон цагийн хязгаарын хүрээнд тусгай үйлчилгээний автобусаар зорчиход дэмжлэг үзүүлэхээр боллоо. Нийслэлээс орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт)-ийг ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргах, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах юм. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд спиртийн өндөр агууламж (18 хувиас дээш) бүхий согтууруулах ундаа худалдахыг хориглолоо.
ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ
| № | ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД |
| 1. | Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо (бүх шатны сонгуулийн байгууллага) (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай) |
| 2. | Эрүүл мэнд, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага |
| 3. | Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд (онцгой байдал, байгаль хамгаалах, гааль, цаг уур, орчны шинжилгээний газар, мэргэжлийн хяналт, зэвсэгт хүчин, хил хамгаалах, дотоодын цэрэг, тусгай алба, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, татвар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, нийтийн тээврийн үйлчилгээ) |
| 4. | Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага тусгай цагийн хуваарьтай ажиллах, (Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, улсын бүртгэл, гадаадын иргэн харьяатын газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, Чингис хаан, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, иргэний нисэх, МИАТ ТӨХК, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв, Таван толгой түлш ХХК) |
| 5. | Эрчим хүч, дулаан, усан хангамж |
| 6. | Хот нийтийн аж ахуй, орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоо, |
| 7. | Хүнс, ахуйн хэрэглээ, газар тариалан, мал, амьтны өвс, тэжээл, шатахуун, сайжруулсан түлш, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт, түгээлт тээвэрлэлт, халдвартай тэмцэх, хариу арга хэмжээ авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчдын хоол үйлдвэрлэл, түгээлт |
| 8. | Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт, одон орон, геофизикийн үйл ажиллагаа |
| 9. | Зайны сургалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж, халамж, түр хамгаалах байр, Монголын улаан загалмай нийгэмлэг |
| 10. | Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат |
| 11. | Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага |
| 12. | Банкны үйлчилгээ, автомат тооцооны машин |
| 13. | Хэвлэл мэдээлэл (хязгаартай), харилцаа холбоо, шуудан илгээмж |
| 14. | Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт |
| 15. | Оршуулгын үйл ажиллагаа (5 хүртэл автомашин, 10 хүртэл хүн) |
| ХҮН | |
| 1. | Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сан |
| 2. | Дархлаажуулалтад хамрагдах, шинжилгээ өгөх |
| 3. | Өмгөөлөл, нотариат |
| 4. | Түлш худалдан авах |
| 5. | Хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах |
| 6. | Газар тариалан эрхлэх |
| 7. | Зөөврийн ус авах |
| 8. | Оршуулгын ажилд оролцох |
Захирамжийг хавсралтаас үзнэ үү.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 зөрчил бүртгэгджээ
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Итали Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын 2026 оны хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд эхэлнэ
