Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд дархлаажуулалтын хоёр дахь тунг өнөөдрөөс хийлгэж эхэллээ. Эхний ээлжид зорилтот бүлгийн буюу дархлаажуулалтын хариу арга хэмжээ авч ажиллаж буй эмнэлэг, онцгой, цагдаагийн байгууллагын албан хаагчид хамрагдаж байна. Вакцин хоорондын зай 28-аас дээш хоногт хийгдэх заалттай аж. Хоёр дахь вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараа дархлаа тогтоно хэмээн үзэж байна. Мэргэжлийн эмч нарын баг дархлааны тогтцын судалгаа хийж байгаа бөгөөд тухайн хүн хүсвэл Медипас эмнэлэгт дархлааныхаа тогтцыг үзүүлэх боломжтой юм. Вакцинд хамрагдах хүмүүс сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг мэргэжлийн хүн анхааруулсан. Хятадын “Sinopharm” үйлдвэрийн “VeroCell” вакцины дархлааны тогтоц 50-67 хувьтай болохыг тогтоожээ. Анхны вакцинжуулалтад 734 ажилтан буюу Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын 97 хувь нь хамрагдаад байна. Үлдсэн хүмүүс нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн заавраар хойшлуулагдсан аж. Эдгээр хүмүүст эмчилгээ хийж, биеийн байдлаас нь шалтгаалан вакцины анхны тунг хийхээр төлөвлөжээ. “Эрдэнэт” сувиллын цогцолборын Үйл ажиллагаа эрхэлсэн орлогч – Ерөнхий эмч Ж.Ганчимэгээс зарим зүйлийг тодруулахад: “Одоогийн байдлаар үйлдвэрийн хэмжээнд коронавирусын батлагдсан тохиолдол 38 гарсан. Үүнээс Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 6 хүн эмчлүүлж байна. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд хөнгөн хэлбэрийнх байгаа. Хүндэрсэн болон бусад тохиолдол гараагүй. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд PCR-ын шинжилгээг өдөрт 100-150 хүнээс тогтмол авч, гэрийн ажиглалтад болон ойрын болон дам хавьтлын хүмүүст хяналт тавин ажиллаж байна. Ойрын хавьтлын 250, дам хавьталд 130 гаруй хүн бүртгэгдсэн. Гэрийн ажиглалтад 400 гаруй хүн байна. 210 гаруй хүнд GPS код суулгахаар болсон. Манай үйлдвэрийн ажилтан бүхэн ажил гэр гэсэн маршрутыг эрхэмлэж явах нь зүйтэй. Хүмүүс гэрээс цахимаар ажиллах үедээ ах дүү, найз нөхдөөрөө нэг дор цуглаж, бие биеийнхээ гэр орноор орж гарахгүй байх хэрэгтэй. Учир нь тохиолдлоор ойр дотнын хүмүүс нь халдвар авахад манай ажилтнууд дам хавьталд өртөж болзошгүй байна” гэв.
Т.Батчулуун

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
