Цаг үеийн асуудлаар Увс аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч А.Амарбатаас тодрууллаа.
Цахим орчинд Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагч ковид-19 халварынулмаас болж нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн коронавирусийн халдварын эсрэг вакцинд хамрагдаж эхэлсэн. Уг дархлаажуултанд нийт алба хаагчдын 96.5 хувь нь хамрагдаж, үлдсэн 3.5 хувь эрүүл мэндийн шалтгааны улмаас хамрагдаагүй. Манай цагдаагийн газрын хоёр ч алба хаагч өвчний улмаас таалал төгссөн харамсалтай явдал болсон.
Эхнийх нь манай Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П нь биеийн байдал тааруу шалтгаанаар 04 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт цөс, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй гэсэн оношоор хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлж байхдаа эмч нарын зөвлөгөөнөөр хоёр удаа оруулж, компьютер томографийн шинжилгээ хийлгэхэд онош тогтоогдоогүй, хоёр удаа коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авахад сөрөг гарсан.
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтээд бие нь сайжраагүй тул 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр УНТЭ-рүү явсан. УНТЭ-т PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Улаан бүсээс ирсэн халуурч бөөлжиж байсан шинж тэмдэгтэй учраас УНТЭ-т тусгаарлалтанд орсон. Улмаар тавдугаар сарын 02-д УНТЭ-т байж байгаад нас барсан. Эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан тул задлан шинжилгээ хийгдсэн. Одоо шинжилгээний хариу хүлээж байна.
Харин хоёр дахь алба хаагч болох Л нь зүрх судасны өвчний улмаас зүрхэндээ “Стент” /тэлэгч/ тавиулах хагалгаа хийлгэж эмчийн байнгын хяналтандбайсан. Тус алба хаагч маань энэ сарын 04-ний өдөр гэртээ эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан харамсалтай явдал болсон.
Тиймээс дээрх хоёр талийгаач нь коронавирусийн халдварын улмаас нас бараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Хэрэв ковидын улмаас нас барсан байсан бол шууд чандарлах ёстой байдаг. Харин талийгаачдыг ном ёсоор нь нутаглуулж байгаа.
Хаанаас ковидын улмаас нас барсан гэх мэдээлэл цацагдсан юм бол?
Одоогоор хаанаас ийм мэдээлэл цацагдсаныг мэдэхгүй байна. Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй холбоотой байгаа. Одоо ажил явдал нь болоод хүнд хэцүү байхад нь буруу ташаа мэдээлэл явж байгаад их эмзэглэж байгаа. Тиймээс цар тахлын үед аливаа мэдээ, мэдээллийг нягтлахгүйгээр бусдад мэдээлэхгүй байхыг хүсье.Увс аймгийн цагдаагийн газрын нийт алба хаагчид хоёр алба хаагчаа алдсандаа маш их харамсаж байгаа бөгөөд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Танай цагдаагийн газраас алба хаагчдаа вакцинд хамрагдахгүй бол ажлаас нь хална гэж сүрдүүлсэн гэх мэдээлэл гарсан байсан. Та энэ талаар тайлбар өгөхгүй юу?
Тийм зүйл байхгүй. Манай цагдаагийн алба хаагчид бүгд сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтанд хамрагдаж байгаа. Ямар ч сүрдүүлсэн зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Цар тахлын үед манай алба хаагчид ачааны хүндийг үүрч,хариуцлагатай ажиллаж байгаа.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
