Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд хэд, хэдэн онлайн сургалтын платформ үйл ажиллагаагаа явуулж байна. Харин тэдгээр дундаас хамгийн хямд үнээр хамгийн олон хичээлийг үзэх боломжийг олгож буй ODOSURY платформын талаар товч мэдээлэл өгөхийг хүссэн юм. Ингээд энэхүү платформыг үүсгэн байгуулагч “Том Амжилт” группийн захирал Ж.Шижиртэй уулзаж ярилцлаа.
– ODOSURY платформыг бүтээх сэдэл хэрхэн төрсөн бэ?
Би багш мэргэжилтэй учраас боловсролын чиглэлээр хүртээмж өндөртэй, өргөн цар хүрээг хамарсан вебсайт бүтээхийг их удаан хүссэн юм. Гэтэл нэг өдөр Univision-ийн кино багцыг харж суухад “яг л түүн шиг нэг удаа төлбөр төлөөд багц үйлчилгээ авдаг сургалтын систем бүтээвэл яадаг юм бол” гэсэн бодол зурвас хийв. Тухайн бодлыг минь жинхэнэ үйл хэрэг болгох урам зоригийг Facebook дээрх танихгүй нэгэн өгсөн юм.
Учир юу вэ гэвэл, Facebook дээр “Энэ данс руу мөнгө хийгээд эдгээр хичээлүүдийг бүгдийг нь авч үзэх боломжтой” гэсэн пост байхыг хараад ихэд сонирхон худалдаж авав. Гэтэл надад ирсэн хичээлүүд нь аль хэдийн улиг болсон, хүн бүрийн мэддэг гэхэд хилсдэхгүй хэрэгцээгүй хэдэн ном болон хичээлийн цуглуулга байсан юм.
Хүнд ач холбогдолгүй ийм хэрэгцээгүй зүйлийг хүмүүст мөнгөөр зарж байгаа нь надад их буруу санагдаж, ерөөсөө л өөрийн санааг ажил хэрэг болгоё гэж сэтгэл шулуудсан нь тэр билээ.
Тэр өдрөөс хойш нас харгалзахгүй бүх хүнд хүртээмжтэй бөгөөд ажил, амьдралд нь хэрэг болох сургалтын цогц системийг бүтээх ажлыг эхлүүлж түүнийгээ ODOSURY хэмээн нэрлэж, хөгжүүлж эхэлсэн дээ.

– Уг платформыг бүтээхэд хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байсан бэ?
Манай улсад чадварлаг программист болон хөгжүүлэгч нар маш цөөхөн байдаг. Олон хүнийг хамруулах томоохон платформыг бүтээхэд шаардлагатай ажиллах хүчийг бүрдүүлэхэд хүн, хүч хүрэлцээгүй байдаг нь нэн түрүүнд тулгамдсан асуудал юм.
Дараагаар нь багш нар видео болон аудио контент бэлтгэх үед чадвар нь дутагдах асуудал гарч эхэлсэн. Платформ дээр хичээлийн сан бүрдүүлэх явцад багш нарт урам өгч, видео контент бэлтгэх талаар нэг бүрчлэн зааж өгөх шаардлага гардаг.
Багш нэг бүрийг бэлтгэж сургана гэдэг их цаг шаардсан төвөгтэй асуудал. Одоо ч энэ асуудал толгойн өвчин хэвээр л байна. ODOSURY платформыг хөгжүүлэхэд тулгардаг хүндрэлтэй зүйлс гэвэл энэ хоёр л юм даа.

– Бусад адил төстэй платформуудаас юугаараа илүү давуу вэ?
Нэгдүгээрт, манай платформ дээр маш олон төрлийн хичээл болон номууд бий. Бидний бүрдүүлсэн сургалтын сан асар өргөн хүрээг хамардаг.
Хоёрдугаарт, вебсайтын хөгжүүлэлтийг тасралтгүй хийж байдаг учраас цаг үеэ дагаад үргэлж сайжирч байдаг. Тиймээс ашиглахад улам хялбар болж ачаалал даах чадвар нь ч нэмэгдэж байгаа юм.
Гуравдугаарт, маш хямд үнэтэй. Бид хямд үнийн бодлого баримталж, байж болох хамгийн бага өртгөөр худалдаалдаг.

– ODOSURY платформын хэрэглэгчид сурсан хичээл болон сонссон номынхоо талаар санал хүсэлт ирүүлдэг үү?
Хэрэглэгчид маань үзэхийг хүссэн хичээл, сонсохыг хүссэн номынхоо талаар үргэлж санал хүсэлтээ ирүүлж байдаг. Эсвэл өмнө үзсэн хичээлээ илүү ахисан төвшинд гүнзгийрүүлж үзье гэдэг ч юм уу.
Анх хэрэглээнд нэвтэрсэн мөчөөсөө л хэрэглэгчдийн санал хүсэлтийн дагуу хөгжүүлэлтүүд хийгдэж байсан. Тиймдээ ч өдийг хүртэл үйл ажиллагаа маань илүү сайжирч бас олонд танигдсан гэж боддог.
Ер нь хэрэглэгчдээс шинэ хичээлийн болон номын санал маш их ирдэг. Тэр бүрийг нь цааргалалгүй нэг бүрчлэн оруулахыг хичээдэг. Жишээ дурдах юм бол, эхэн үед хэрэглэгчдээс үзэж, дуусгасан хичээлийнхээ дагуу сертификат авдаг болмоор байна гэдэг санал ирж байсан. Түүнийх нь дагуу бид сертификат, диплом олгодог болж байлаа.

– Хичээлүүдийг нь үзэхэд насны ангилал гэж бий юу?
Хичээлүүд голчлон залуу болон дунд насны хүмүүст зориулагдсан байдаг. Гэхдээ сурахад хэзээ ч оройтдоггүй гэдэг шүү дээ. Өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хэн ч гэсэн манай хичээлүүдийг авч үзэх боломжтой. Тиймдээ ч насны ангилал заах нь утгагүй зүйл гэж боддог.
– Онлайн сургалт болон танхимын сургалтын гол ялгаа юу вэ?
Орон зай, цаг хугацаа үл хамааран хямд зардлаар их зүйл сурах боломжтой. Гэхдээ хамгийн чухал нь сурагч өөрийн хурдаар, ачааллаа тааруулж сурах боломжтойд байдаг.
Өдөрт нэг ч бай нэлээд олон ч бай бусад хүнээс үл хамааран сурах арга барилдаа тааруулан үзэх боломжтой. Зарим хүн удаан нухаж байж ойлгодог бол зарим хүн маш хурдан сурдаг. Зарим хүн нэг дор олон хичээл үзэж чаддаг бол зарим хүн чаддаггүй. Энэ бүхнийг өөрийн цаг зав, боломжид тааруулж болдог учраас л онлайн сургалт өнөө цагийн хамгийн шилдэг арга барилаар тодроод байгаа юм.

– ODOSURY -гийн хөгжүүлэлт дээр цаашид төлөвлөж байгаа ажил бий юу. Хэрхэн хичээлүүдээ илүү боловсронгуй болгох вэ?
Цаашид ODOSURY-г Монголын хамгийн том, баялаг мэдээллийн сантай платформ болгож хөгжүүлэх зорилт тавьж ажиллаж байна.
А-Я хүртэлх бүх төрлийн сургалт болон номуудыг багтааж, түүгээр ч зогсохгүй тестийн санг бүрдүүлэх төлөвлөгөөтэй байна. Англи хэлний, жолооны гэх мэт бүх төрлийн тест үүнд багтана. Мөн салбар бүрд манлайлж буй хүмүүсийн цуврал сургалтыг бэлтгэж хүргэхээр зорьж ажиллаж байгаа.
– ODOSURY-ийн хичээлүүд ямар үнэтэй байдаг вэ?
Түрүүн хэлсэнчлэн төлбөрийн хувьд бид хамгийн хямд үнийг тогтоохыг зорьдог. Курс хичээлийн хувьд хамгийн үнэтэй нь 50,000 төгрөг байдаг. Платформ дээр байгаа бүх хичээлийн үнийн дүн ойролцоогоор 1.5 саяд хүрнэ. Гэхдээ бүх хичээлийг үзэх эрхийг нь ердөө 99,000 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Энэ нь зах зээл дэх хамгийн хямд үнэ бөгөөд өөртөө оруулах хамгийн ашигтай хөрөнгө оруулалт юм.
– Олон улсад хичээлүүдээ худалдаалах төлөвлөгөө бий юу? Ямар алсын зорилт тавин ажиллаж байна?
Мэдээж хэрэг. Цаашид бид энэ чиглэлээр олон улсад сургалт явуулах томоохон төслийг эхлүүлээд байгаа. Бид шууд олон улсад гарах бус эхлээд Буриад, Өвөрмонгол гэх зэрэг Монгол хэлийг тодорхой хэмжээнд мэддэг хөрш улсуудынхаа зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүний хүрээнд одоогоор тактик, судалгааны ажлуудыг хийж байгаа. Тун удахгүй хүрээгээ улам тэлж хөрш орнууд болон цаашлаад олон улсад гарах болно.
Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
