Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ЭМЯ-ны Нүүр ам судлалын салбар зөвлөлийн гишүүн Б.Өнөрбилэг, АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Анагаах ухааны доктор профессор Б.Батбаяр, тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ч.Гантөмөрийг хүлээн авч уулзав.
Эрүүл мэндийн яамнаас 2021 онд 330 сумыг шүдний кабинеттай болгохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Ингэснээр Хөдөө, орон нутгийн иргэд шүдээ үзүүлэх гэж цаг хугацаа, зардал гаргаж аймгийн төв орж үзүүлдэг байсан бол оршин суугаа газраасаа шүдний тусламж, үйлчилгээг авдаг болно.
“330 сум 330 шүдний кабинет” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түүнийг дагаад ажлын байр бий болох юм. Тэдгээр ажлын байранд шүдний эмчийн туслах бэлтгэх шаардлага бий болж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөдөө орон нутгийн боловсон хүчнийг сургалтад хамруулж урьдчилан бэлдэх тал дээр ямар гарц, шийдэл гаргалгаа байгаа талаар санал бодлоо солилцов. Үүний үр дүнд 330 суманд шүдний эмнэлэгтэй болоход шүдний эмчийн туслах нэн шаардлагатай байгаа тул богино хугацаанд бэлтгэх, мэргэшүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэд ажлын байртай болохоос гадна аймаг, нийслэл явахгүйгээр цаг хугацаа зардал хэмнэж сумандаа шүдний эрүүл мэндийн үйлчилгээг авах нөхцөл бүрдэх юм. Шүдний өвчлөл нь хамгийн их ачаалал өндөртэй тусламж, үйлчилгээнүүдийн нэг бөгөөд тус кабинетээр дамжуулан эрүүл мэндийн боловсрол, зөв дадлыг олгох ажлууд хийх юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
