Улс орон даяар хатуу хөл хориог сулруулахтай холбоотойгоор УОК-оос хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журмыг шинэчлэн баталсан билээ. Түр журмын өөрчлөлтийн онцлох заалтууд болон хот хоорондын тээвэр, төмөр зам, агаарын тээвэрлэгчид хэрхэх талаарх мэдээллийг багцлан хүргэж байна. Зайлшгүй тохиолдлоор коронавирусын вакцин хийлгээгүй бол тухайн аймаг орон нутгийн Онцгой комиссын зөвшөөрөл болон PCR шинжилгээний хариуг үндэслэн зорчиж болно.
ЯМАР ТОХИОЛДОЛД PCR ШИНЖИЛГЭЭ ШААРДАХГҮЙ ВЭ
♦ Дархлаажуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол
♦ Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, 0-3 насны хүүхэд,
♦ Эцэг эх болон асран хамгаалагч нь PCR шинжилгээнд хамрагдаж сөрөг хариу гарсан зорчигчийн хамт зорчиж байгаа өөрийн гэр бүлийн болон асрамж, халамжид байгаа 0-15 насны хүүхэд,
♦ Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутгаас зорчих хөдөлгөөн эхэлсэн зорчигчоос PCR шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, эрүүл мэндийн асуумжийг үндэслэн нэвтрүүлнэ.
♦ Дархлаажуулалтын бүрэн тун авсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, халдварын тохиолдол бүртгэгдээгүй, эрүүл бүсээс зорчих зорчигчоос PCR шинжилгээний хариу шаардахгүй.
ХАЛДВАР АВААД ЭДГЭРСНЭЭ НОТЛОХ ЛАВЛАГАА ЗААВАЛ ШААРДАНА
♦ Тухайн зорчиж очих аймаг, нийслэл, сумын Онцгой комиссын зөвшөөрөл
♦ Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан гэрчилгээ
♦ Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусаар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадлагаа
♦ Иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтыг цахим болон цаас хэлбэрээр биедээ заавал авч явна.
♦ Дээрх заалтаас бусад зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд PCR шинжилгээ өгсөн бичиг (шинжилгээ өгсөн өдрөөс хойш 2 хоногийн хүчинтэй)
ДАРААХ ТОХИОЛДОЛД ТУСГААРЛАНА
♦ Гадаад улсаас ирж байгаа коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй, вакцинжуулалтын бүрэн тун хийлгээгүй хүн
♦ Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьталыг тандалтын багийн саналыг харгалзан
♦ Хүүхдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж, эдгэрснээс үл хамааран эцэг/эх, асран хамгаалагчийн хамт.
ЯМАР ТОХИОЛДОЛД ТУСГААРЛАХГҮЙ ВЭ?
♦ Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол,
♦ Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж, эдгэрсэн бол
♦ Дархлаажуулалтын бүрэн тун авсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, халдварын тохиолдол бүртгэгдээгүй, эрүүл бүсээс зорчих зорчигчоос PCR шинжилгээний хариу шаардахгүй, нотлох баримттай зорчигчийг тусгаарлах болон гэрийн ажиглалтад шилжүүлэхгүй.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ
– Зорчигч тээврийн хэрэгслээр зорчихын өмнө нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгч, хувийн хэрэгцээний эд зүйлс, замд хэрэглэх хоол, хүнс болон хогийн уутыг урьдчилан бэлтгэсэн байна.
-Тээвэрлэгч нь нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгчийг урьдчилан бэлтгэж, зорчигчдыг худалдан авах нөхцөлөөр хангана.
-Хот хоорондын автобусаар 40 зорчигчоос илүү хүн тээвэрлэхгүй байх.
-Биеийн халуун 37.1 хэмээс дээш болон коронавируст халдварын бусад шинж тэмдэг илэрсэн зорчигчийг тээвэрлэхгүй ба холбогдох эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөнө.
-Тээврийн хэрэгсэлд хөшигнөөс бусад суудлын бүрээс, гоёлын эд зүйл зэрэг халдварын эрсдэлтэй хэрэгсэл ашиглахгүй байх, гадаргууг халдваргүйжүүлэх бодисыг байрлуулж, зорчигч бүр гадаргуугийн халдваргүйжүүлэлт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
ТӨМӨР ЗАМ
-Зорчигчийн вагонуудад анхны тусламжийн болон цэвэрлэгээний цомог, гар халдваргүйжүүлэгч, зайнаас халуун хэмжигч, хогийн уутыг байрлуулсан байна;
-Халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл галт тэрэгний дарга нь диспетчерээр дамжуулан тухайн орон нутгийн Онцгой комиссын Шуурхай штабт мэдэгдсэний дагуу бэлэн байдлыг хангуулна;
-Галт тэргэнд халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар эсхүл мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хийнэ;
-Галт тэргээр зорчиж буй иргэдээс эрүүл мэндийн асуумж авч, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлэл хүргүүлнэ;
-Тээвэрлэлтийн үргэлжлэх хугацааны турш зорчигчдод хоол хүнсний зүйлээр үйлчилгээ үзүүлэхгүй байх, уух зүйлээр үйлчлэх бол нэг удаагийн хэрэглээний аяга ашиглан тавиур дээр байрлуулан өгнө. Гараас гарт өгөхийг хориглоно. Үйлчилгээ үзүүлсний дараа тавиурыг халдваргүйжүүлнэ.
АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ:
-Нисэх бүрэлдэхүүн болон газрын үйлчилгээний ажилтнуудад халдвар хамгааллын иж бүрэн хувцас, нүүрний хаалт, нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгч, цэвэрлэгээний бодис, хог хийх уутаар хангана.
-Зорчигчийн амны хаалтыг хоёр цаг тутамд, бохирдсон тохиолдол (найталгасан, ханиалгасан гэх мэт)-д солиулах ба хэрэглэсэн амны хаалтыг суудлын урд байрлах цаасан уутанд хийж, шар өнгийн хогийн уутанд цуглуулна.
-Нислэгийн явцад агаарын хөлгийн дарга, нисгэгч бүхээгийн хаалгыг нээхгүй, шаардлагатай тохиолдолд агаарын хөлгийн үйлчлэгчтэй дотуур холбоогоор холбогдоно.
-Нислэгийн үргэлжлэх хугацааны турш зорчигчдод хоол хүнсний зүйлээр үйлчилгээ үзүүлэхгүй. Зайлшгүй шаардлагаар уух зүйлээр үйлчлэх бол нэг удаагийн хэрэглээний аяга ашиглан тавиур дээр байрлуулан өгнө. Гараас гарт өгөхийг хориглоно. Үйлчилгээ үзүүлсний дараа тавиурыг халдваргүйжүүлнэ.
-Халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл агаарын хөлгийн дарга нь нисэн очих нисэх буудлын Нислэгийн хөдөлгөөний ажилтнаар дамжуулан тухайн орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабт мэдэгдсэний дагуу агаарын хөлгийг нисэх буудалд буухаас өмнө бэлэн байдлыг хангуулна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.5.13 ПҮРЭВ № 97 (6574)

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
