Дэлхий нийтийг хамарсан цар тахлын тархалтын улмаас олон улс өндөржүүлсэн бэлэн байдалд орж, онцгой дэглэм мөрдөн ажиллаж байгаа энэ цаг үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хаврын тариалалтын бэлтгэлээ сайтар хангах, ялангуяа улаанбуудай, төмс, хүнсний ногооны тариалалтыг төлөвлөсөн хэмжээнээс 15-25 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд тариалалтад дутагдах үрийн нөөцийг бүрдүүлэх нь чухал бөгөөд 12 мянган тонн улаанбуудайн үр, 740 тонн тэжээлийн таримлын үр, 173 тонн хүнсний ногооны үр, 148 ширхэг хүлэмжийн хучлагыг тус тус импортоор нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээр ОХУ-аас нэг тонн улаанбуудайн үрийг 850-890 мянган төгрөгөөр нийлүүлж байсан бөгөөд 2020-2021 онд үүссэн давагдашгүй нөхцөл байдлын улмаас гадаад зах зээлд үр тарианы үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ хаврын тариалалтад зориулан импортоор авч буй улаанбуудайн үрийн үнэ даруй 50 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Иймээс хаврын тариалалтад зориулан импортоор нийлүүлэгдэж байгаа улаанбуудайн үрийн үнийг 30 хувиар, тэжээлийн таримал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үнийг 50 хувиар, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар тус тус хөнгөлөхөөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Үрийн үнэд хөнгөлөлт үзүүлснээр гарах үр дүн
- Тариалалтын үед аж ахуйн нэгж, иргэдэд ирэх санхүүгийн дарамт буурч, үрийн нөөцөө бүрдүүлж төлөвлөсөн хэмжээндээ хүргэж тариалалтаа явуулах боломж бүрдэнэ.
- Тариалах талбай нэмэгдсэнээр улаанбуудай болон хүнсний ногооны үйлдвэрлэл 20-30 хувиар өсөж, улмаар улаанбуудай, төмс, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын ургацаас бүрэн хангах боломж бүрдэнэ.
- Улаанбуудай, хүнсний ногооны тооцоот нэг га-гийн зардлын 20-25 хувийг үрийн зардал эзэлдэг бөгөөд үрийн үнийг хөнгөлснөөр бүтээгдэхүүний өөрийн өртөг 30 хүртэл хувиар буурна.
- Үрийн шинэчлэл амжилттай хийгдэж, бүтээгдэхүүний хэмжээ, чанарт эерэгээр нөлөөлнө. Дараа жил тариалах үрийн нөөцийг бүрдүүлнэ.
- Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний үнэ тогтворжино.
- Төмсний үрийн шинэчлэл хийгдэнэ.
- Өрхийн тариалан хөдөлгөөний хүрээнд 8 нэр төрлийн 173 тонн хүнсний ногооны үрийг 21 аймаг, нийслэлийн нийт 10 гаруй мянган ногоочин өрхөд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноор ажлын байрыг хадгалахын зэрэгцээ хүнсний ногооны ургацыг 8 мянган тонноор нэмэгдүүлнэ.
- Эх сурвалж: ХХААХҮЯам

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
