Бүх нийтээр мод тарих өдрийг 2010 оноос хойш тэмдэглэж, энэ хүрээнд жил бүр мод тарих аян өрнүүлж байгаа. Энэ жилийн хувьд нийслэлийн 100 хорооны 5000 өрхөд 14 төрлийн 25 мянган тарьц, суулгац өгч, тарих ажил үргэлжилж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 35, Сүхбаатар дүүргийн 11, Чингэлтэй дүүргийн 13, Баянзүрх дүүргийн 20, Баянгол дүүргийн 8, Хан-Уул дүүргийн 13 хороонд мод тарина.
Өчигдөр НЗДТГ, Нийслэлийн Байгаль орчны газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, “Чинагийн Галсан сан” ТББ хамтран Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх хайрханы Бага зүрхний ар энгэрт доройтсон ойн сан бүхий газарт 20.000 шинэс модны тарьцаар ойжуулалт, нөхөн сэргээлт хийсэн бол өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн гадна бичил ногоон төгөл байгууллаа. Ногоон төгөл байгуулах ажилд УИХ-ын гишүүн П.Анужин, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шуурхай ажил, дотоод зохион байгуулалт хариуцсан албаны дарга Б.Золбоо, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон албаны хүмүүс оролцлоо.

Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл бууруулдаг нь хүн амын төвлөрөл ихтэй нийслэл хотын орчны бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой. Нийслэл хотын хэмжээнд 2010 оноос хойш 2.2 сая мод, сөөг тарьжээ. Ногоон бүсийн ойн санг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийн арчилгааг сайжруулах ажлуудыг өргөн хэмжээнд зохион байгуулж байна.
Иргэд тарьсан модоо арчлахгүй байна гэсэн шүүмжлэл байдаг. Тэгвэл Баянзүрх хайрханы энгэрт тарьсан 20.000 шинэс модны арчилгааг Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид хариуцах юм байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
