Японы хүүхдийг ивээх сангийн Монгол дахь төлөөлөгчдийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа. Японы хүүхдийг ивээх сан нь дэлхийн 100 орчим оронд салбартай. Манай улсад 1994 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Энэ хугацаанд хүүхдэд ээлтэй цэцэрлэг, малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах, хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь зэрэг олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг.
Энэ удаагийн уулзалтаар цаашид хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо. Хүүхдийг ивээх сангийн тухайд цар тахлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурлагын хоцрогдолд орсныг онцлон тэмдэглээд ганцаарчилсан сургалтын арга зүй нэвтрүүлэх талаар ажиллаж байгаагаа дуулгасан бол хөдөөгийн хүүхэд залуусыг бизнес сэтгэлгээтэй болгох чиглэлд анхаарч байгаагаа хэллээ.
Харин БШУЯ-аас хоцрогдол нөхөх цогц төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх, алслагдсан бүс нутгийн малчин өрхийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа.

Эх сурвалж: БШУЯ

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
