Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж энэ салбарын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр түүх, соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдрал зэргийг харуулсан соёлын аливаа бүтээлийг гадаад зах зээлд гарахад нь хууль эрх зүйн таатай орчин, татварын бодлого гээд бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Үүний төлөө бүтээлч, уламжлалтай, уялдаа холбоотой, нэг стратеги барьж хамтран ажиллахыг уриалав. Ингэснээр соёлын бүтээлч үйлдвэрлэл уул уурхайгаас дутахгүй орлого олох боломжтойг тэмдэглэв.

Ерөнхий сайд:
– 2024 он хүртэл Холливудын нэг киног Монголдоо хийлгэхээр холбогдох яамд, төрийн байгууллага, хувийн хэвшил одооноос хариуцсан чиглэлээрээ ажиллаж эхлэх, улсын төсөвт эхний шатны хөрөнгийг тусгах
– Netflix-д таваас доошгүй монгол контент байршуулах
– “Наадам” гэсэн цогц бүтээл хийж улсаа сурталчилах зорилт дэвшүүлэв. Эдгээртэй холбоотой хууль, эрх зүйн орчинг сайжруулах, зураг төсөл гаргах, гадаад талаас тавих стандарт шаардлагыг нь хангах, гадаад сурталчилгаа, маркетинг зэрэгт дэмжлэг үзүүлэхээ хэлэв.
Соёлын сайд Ч.Номин соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын суурь судалгаа, статистик, тоон мэдээлэл, энэ салбарыг хөгжүүлэх үндэсний бодлогын талаар товч мэдээлэл өгөв. Уулзалтад дүрслэх урлаг, хувцас загвар, дижитал дизайн, дуу хөгжим, кино урлагийн салбарын төлөөлөл өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлаа танилцууллаа.
Б.Гантуяа. Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоог үүсгэн байгуулагч /дүрслэх урлаг/:
– Чөлөөт уран бүтээлчдийн Нийгмийн даатгалыг төр хариуцах
– Олон улсын үзэсгэлэнд оролцох, урлан, бүтээл туурвих зэрэгт зориулсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх
– Дэлхийн олимп гэгдэх Венецийн Биеннальд тогтмол оролцуулах
– Дүрслэх урлагийн сургуулийн сургалтын хөтөлбөр, заах арга зүй, байрыг стандартад нийцүүлэх
Ч.Мөнхжаргал. “Michel & Amazonka” ХХК-ийн гүйцэтгэх захирал /хувцас загвар/:
– Менежер, зохион бүтээгч, нэхмэл сүлжмэлийн тооцоологч зэрэг нарийн мэргэжлээр сургах, суралцахад дэмжлэг үзүүлэх
– Түүхий эд материал, бөс бараа, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх
– Төв Азийн загварын долоо хоногийг дотоодод тогтмол зохион байгуулах, олон улсын арга хэмжээнд оролцоход дэмжих
– Энэ салбарыг кластер хэлбэрээр хөгжүүлэх
– Гадаад худалдаа, экспорт хийхэд дэмжих
Г.Анхныбаяр. “Beer night” студийн найруулагч, аниматор /дижитал тоглоом/:
– Давхар татварын гэрээгүй байдаг нь олон улсаас орлого олдог аж ахуйн нэгжид дарамт болдогт анхаарах
– Хязгаарлагдмал нөөцөө бус оюуны бүтээлээ экспортлоё

Ц.Нацагдорж. “Playtime festival” санаачлагч, захирал /дуу хөгжим/:
– Дэлхийн хөгжмийн топ наадмуудын зохион байгуулагч зэрэг нөлөөтэй хүмүүсийг авчирч хамтлаг, дуучдаа дэлхийд танилцуулах
– Чадварт хөрөнгө оруулах
– Хөгжим хэрэглэгчдийг соён гэгээрүүлэх, зохиогчийн эрхийн чиглэлээр шүүгчдийг сургах зэргээр хамтын удирдлагын байгууллагын чадавхи, ажлыг нь дэмжих
– Гадаадын уран бүтээлчдэд олгож байгаа 20 хувийн татварыг хоёр хувь болгох, хөгжмийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлж, уран бүтээлчдийн НӨАТ-ыг бууруулах
– “Playtime” наадмыг 2025 он гэхэд 100 мянган үзэгчтэй Азийн топ-5 наадмын нэг болгох

Х.Эрдэнэбаяр. “М plus” ХХК-ийн үүсгэн байгуулагч /дуу хөгжим/:
– Дижитал медиа хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал 470 гаруй мянган хэрэглэгчтэй цахим болон аудио ном, хөгжим бүхий аппликэйшн нэвтрүүлсэн. Хамтран ажиллахад бэлэн.

Ц.Ариунаа. “Гуру медиа” ХХК-ийн продюсер. /кино урлаг/:
– Хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх
– Дэлхийд өрсөлдөх бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх
– Найруулагч, зураглаач, дууны найруулагч зэрэг нэн эрэлттэй мэргэжлээр гадаадад сургах, олон улсын кино наадамд оролцох, сургалтын тэтгэлэг олгох
– Кино студи, продакшныг НӨАТ-аас чөлөөлөх, энэ салбарт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн дэмжлэгийг татвараас хасагдах зардалд тооцох зэрэг хүсэлт тавилаа.
“Хү” хамтлагийн продюсер Д.Дашдондог сайн хамтлагийг дэлхийд гарахад сайн баг ард нь ажилладаг жишгийг нэвтрүүлэх, Ерөнхий сайдын дэргэдэх соёл, урлагийн зөвлөлийн гишүүн, архитектор Б.Батжав соёлжсон орчин бүрдүүлэх, түүх өгүүлсэн барилга, байгууламжаа авч үлдэхэд анхаарах хэрэгтэйг хэллээ. Хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун соёлын өвөө хадгалах, хамгаалах, өвлүүлэх, суурь баазаа бүрдүүлэх, хүнээ хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийх, “Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Ч.Хатанбаатар циркийн жүжигчин, сайн багш бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Сангийн сайд Б.Жавхлан татвар, гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөх талаар тодруулга өгч тодорхой саналуудыг судалж үзэхээ илэрхийлэв.




Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн соёлын өвийн бүтээл, тэдгээрийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт, сэргээн засах ажлын явцтай танилцлаа. Салбарынхан зориулалтын байртай болсноор бүтээлүүдээ хадгалах, сэргээн засах зэргээр хэвийн ажиллах боломж бүрдсэн байна.


Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 3,400 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Соёлын яам “Монгол соёл-Монголын баялаг” арга хэмжээний хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.



Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
