Өвөрхангай аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Шатар” хөтөлбөрийг хэлэлцлээ.
Хүүхэд, өсвөр үеийнхэнд шатрын спортын мэдлэг олгох, түүгээр дамжуулан тэсвэр тэвчээр, оновчтой шийдвэр гаргаж чаддаг зан чанарыг өвлүүлэн төлөвшүүлэх, зэрэгтэй тамирчдыг төрүүлэх гээд олон зорилго агуулж буй тус хөтөлбөрийг анх 2014 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дугаар тогтоолоор баталж байсан юм.
Улмаар 2017 оны 30 дугаар тогтоолоор дахин шинэчлэн баталсан бөгөөд хөтөлбөрийн хугацаа энэ жил дуусгавар болж байна.
Хөтөлбөрийн үр дүнд 270 гаруй цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт зааланд шатрын булан байгуулж, шатар тоглох орчныг бүрдүүлсэн ба төрөлжсөн байдлаар 60 гаруй дугуйлан хичээллэж байна. Шатраар хичээллэдэг хүүхдийн тоо 2013 онд 3707 байсан бол 2020 онд 10600 болж, зэрэгтэй тамирчдын тоо 69-өөс 110 болон нэмэгджээ. Мөн шатрын спортын 10 гаруй төрөлжсөн тэмцээнийг зохион байгуулж хэвшээд байгаа юм.
Засаг даргын зөвлөлийн хурлаар “Шатар” хөтөлбөрийг 2024 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Өнгөрөгч хугацаанд боловсролын салбарын хэмжээнд хэрэгжиж байсан уг хөтөлбөрийг өргөжүүлж, гэр бүл, албан байгууллагыг хамруулах, шатрын багш, дасгалжуулагчийн орон тоог нэмж, цалин урамшууллыг шийдэх гэхчлэн олон асуудлыг ярилцсан ба аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар эцэслэн батална.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
