Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс /2021.05.21/ эхлэн тэтгэврийн дансанд нь шилжүүлж эхэлнэ. Тодруулбал, 238 мянган ахмадуудад сая төгрөгийн үнэт цаас олгож, үнэт цаасыг “Эрдэнэс Монгол” ХХК тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлнэ гэдгийг албаныхан мэдээлсэн.
Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сард ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан билээ. Нийтдээ 228.5 мянган ахмад настны 763 тэрбум орчим зээлийг төр тэглэж өгсөн. Энэ нь тэтгэврийн зээл аваагүй ахмадуудыг ялгаварласан шийдвэр болсон тул зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгохоор болсон юм.
Тодруулбал, 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй, 44 мянган ахмад нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан учраас зөрүүг нь олгоход 216 тэрбум төгрөг зарцуулах аж.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн Салхитын алт, мөнгөний ордыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол”ХХК, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг. Ийнхүү Салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 2020 онд өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн бол энэ удаад ч мөн адил тэтгэврийн зээлгүй ахмадуудад 216 тэрбум төгрөгийг олгоно.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
