Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд зөөврийн хайрцагаар, явуулаар санал авах ажиллагаа өнөөдөр 09.00 цагт сонгуулийн санал авах хэсгүүдэд эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгууль энэ жил олон нийтийг хамарсан “COVID-19”-ийн цар тахлын нөхцөлд эхэлж, халдварын улмаас эмнэлэгт болон гэрийн ажиглалт, тусгаарлалтад буй иргэдээс зөөврийн хайрцгаар санал авч буйгаар онцлог болж байна.
Улсын хэмжээнд халдварт өртөж эмнэлэгт болон гэрийн тусгаарлалтад хэвтэн эмчлүүлж байгаа болон халдварын голомтод ажиллаж буй нийт 6000 гаруй иргэн саналаа өгөх хүсэлт гаргажээ. Иймд мэдээллийн хуудас, саналын хайрцгаар дамжин халдвар тархахгүй байхад онцгой анхаарч ажиллахыг СЕХ-ноос сануулан мэдээлж байна.
Зөөврийн хайрцагаар санал өгөх хүсэлтээ 6000 иргэн гаргажээ. Энд илүү нарийн дэглэм баримталж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эмч, эмнэлгийн ажилтнууд давхар ажиллаж байна.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журамд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд короновируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан иргэд, албан үүргээ гүйцэтгэж буй сонгогчдоос зөөврийн хайрцгаар санал авч байна. Ийм иргэдийн санал өгөх хүсэлтийг хуулийн дагуу 6 дугаар сарын 1-5-нд урьдчилан авсан юм. Энд илүү нарийн дэглэм баримталж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эмч, эмнэлгийн ажилтнууд давхар ажиллаж байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр, 09.00-20.00 цагийн хооронд явагдаж дуусна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
