Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх илт давуу ялалт байгуулаад байна.
Санал хураалтын дүнг 2087 хэсгийн хорооноос нэгтгэж байгаа бөгөөд 0.30 цагийн байдлаар 41 хэсгийн хорооны санал хүлээгдэж байна. Одоогоор, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.9 хувь буюу 815 267, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72 001, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.2 хувь буюу 242 257 сонгогчийн санал аваад байна. Харин саналын хуудсанд огт тэмдэглэгээ хийгээгүй буюу “цагаан сонголт”-ыг 71 480 хүн өгчээ.
Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороонд нэрсийн жагсаалтад хоёр сая 41 мянга 982 сонгогч бүртгэгдсэнээс нэг сая 203 мянга 238 сонгогч буюу 58.99 хувь нь саналаа өгсөн байна.
Дашрамд дурдахад, УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 24-нд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, сонгуулийн автомат техникийн үр дүнг 100 хувь гар аргаар тоолж баталгаажуулахаар болсон юм. Энэ дагуу сонгуулийн ажиглагчид саналын хуудсыг 22.00 цагаас эхлэн гараар тоолж байна. Түүнчлэн хэсгийн хороодыг камержуулсан бөгөөд хяналтын гар тооллогыг бүрэн дүрсжүүлж бичих юм байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
