Дотоодын цэргийн байгууллага өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хугацаат цэрэг авч эхэлсэн билээ. 2020 оны 2 дугаар ээлжээр цэргийн албанд татагдан хугацаат цэргийн алба хааж буй Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч, Дэд түрүүч Х.Азбаяртай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Яагаад цэргийн алба хаая гэж бодсон бэ?
-Намайг Х.Азбаяр гэдэг, 19 настай. Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2020 оны хоёрдугаар ээлжээр татагдан алба хаагаад найман сар болж байна. Миний хувьд цэрэгт явахад манай ээжийн найз их нөлөөлсөн байх гэж боддог. Учир нь цэргийн хүн байсан болохоор хар багаасаа л харж, том болоод ээжийнхээ найз шиг цэргийн хүн болно л гэж боддог байлаа. Тэр ах маань ч надад 18 нас хүрээд их сургуульд суралцахаасаа өмнө Монгол Улсын Үндсэн хуульд заасан цэргийн албаа хаах хэрэгтэй гэж зөвлөсөн.
Тэр дагуу нь Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ангийнхаа найзуудыг уриалаад 14 хүүхэд бүгд цэрэг татлагад ороход долоон хүүхэд нь тэнцсэн. Бүгд өөр өөр ангид хуваарилагдсан ч гэсэн тухайн үед бид өөрсдөөрөө маш их бахархах сэтгэл төрж байсан.
-Цэргийн албанд ирсэн анхны үеээ болон одоо төрж буй сэтгэгдлээсээ хуваалцалбал?
-Цэргийн албанд ирээд эхний өглөө нь “Би хаана ирчихэв ээ” л гэж бодсон. Гэхдээ энэ бодол нэг их удаан үргэлжлээгүй ээ. Дотоодын цэрэг долоон жилийн дараа цэрэг татлага авч байсан учраас бидний хувьд хал цэрэг гэх ойлголт байгаагүй. Түүнчлэн энэ жил коронавирус халдвар /ковид-19/-т цар тахлын нөхцөл байдлаас болоод манай анги шинэ цэрэг татаагүй.
Өмнө нь цэргийн алба хаасан ах нарынхаа яриаг сонсохоор салаагаараа тэгж шийтгүүлээд шөнөжин гүйдэг байлаа, хал цэргүүдээс хааяа жавты хүртдэг, ингэдэг байлаа, тэгдэг байлаа гэх яриа нь их хэцүү сонсогддог байсан. Гэвч багаасаа л цэргийн хүн болно гээд бодчихсон хүнд энэ бүхэн шантармаар үгс биш байсан. Цэргийн албанд татагдаж ирээд байдал харин ч эсрэгээрээ ямар ч хүн дээрэлхэх, ямар нэгэн дарамт, шахалт үзүүлэх өчүүхэн ч үйлдэл гараагүй. Өөрөөр хэлбэл дүрмийн бус харилцаа хаана ч байгаагүй. Манай ангийн удирдлагууд, бүх л хүмүүс бидний төлөө бүх зүйлээ зориулж байгаа нь маш сайхан санагдаж байгаа. Эрчүүдийг зөв нэгтгэсэн сайхан газар л гэж бодож байна даа.
-Цэргийн алба хаах хугацаанд шантрах зүйл гарч байв уу?
–Би сургуульд байхаасаа спортод их сонирхолтой байсан. Тиймээс биеийн хүчний асуудал дээр нэг их хүндрэл гараагүй. Харин эхний үед гэрийнхнийгээ, тэр тусмаа дүүгээ санах нь хэцүү байсан. Гэхдээ ангийн удирдлагаас бид нарыг ойлгож, уулзалт оруулдаг байсан учраас сэтгэл өег байдаг. Дотооддоо цар тахал гарснаас хойш халдвар хамгааллын дэглэм журам тогтоож, уулзалт оруулахаа больсон. Харин долоо хоногтоо ээлжээр гэр бүлийнхэнтэйгээ цахимаар болон гар утсаар тогтмол холбогдож байгаа.
Миний хувьд цэрэгт татагдаж ирээд дэд түрүүч цол хүртэн тасгийн захирагч болсон. Тасаг, ротынхоо бүх л цэргүүдтэй яг найз шигээ харьцахыг хичээдэг.
-Энгийн цэрэг байх, тасаг хариуцах хоёрын хоорондын ялгаа?
-Тасаг хариуцах нь илүү их хариуцлагатай байхыг шаарддаг. Манай тасгийн цэргүүд хоорондоо эвтэй байх нь хамгийн чухал. Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд зөв талаас нь хэлж, ярилцах, болохгүй байгаа зүйлийг нь дээш нь уламжлах, шийдвэрлүүлэх хэрэгтэй болдог. Бусдаар бол нэг их ялгаагүй дээ.
-Цэргийн алба хаах хугацаандаа өөртөө суулгаж авсан хамгийн сайн зан чанар нь юу байв?
-Хүний үг дааж сурч байна. Дутагдлыг хэлэхэд түүнийг засч, сайжруулахын төлөө мэрийдэг болсон. Хүний яриаг анхааралтай сонсож, авахыг нь авч, хаяхыг нь хаяж сурч байна. Түүнээс биш өглөө эрт босох, орой унтах, зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг хүмүүс хүсвэл хэдийд ч өөртөө бий болгож чадах дадал.
Аливаа зүйлийг гадна талаас нь хараад дүгнэх, юу зөв, юу буруу болохыг ойлгож ухаарч, илүү хувийн зохион байгуулалттай, цэвэрч нямбай, эмх цэгцтэй болсон. Үүнээс гадна баг хамт олноор ажиллах чадварын хувьд маш их сайжирсан. Энэ мэт зөндөө л сайн өөрчлөлт цэрэг болгон дээр л гарч байгаа гэж бодож байна. Цэргийн алба хүнийг засч, зүлгэнэ үү л гэхээс эвдэхгүй газар гэдгийг ойлгосон.
-Одоо алба хааж буй Дотоодын цэргийн 05 дугаар анги бусдаасаа ямар онцлогтой вэ?
-Миний хувьд Монгол Улсад ганцхан байдаг Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан туг, Цэргийн гавьяаны гэсэн гурван одонтой олны нэрлэж сурснаар “Домогт одонт хороо”-нд алба хааж байгаагаараа маш их бахархдаг. Бидний байрлаж байгаа байр, эд зүйлс нь бүгд стандартын дагуу шинээр хийгдсэн тул бидэнд тав тухтай байдаг.
Энэ жилийн хувьд Ардын хувьсгалын 100 жил болон цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаалд манай рот оролцоно. Ёслолын жагсаалд оролцож байгаадаа маш их баяртай байгаа.
-Ер нь цэргийн албанд нэг өдөр хэрхэн өнгөрдөг юм бэ?
-Жилийн хугацаанд хугацаат цэргийн алба хаагчдад зохион байгуулах сургалт, соён гэгээрүүлэх ажлын хөтөлбөр батлагддаг. Уг хөтөлбөрийн хүрээнд найман чиглэлээр хичээл, сургалтууд ордог. Үүнд дотоодын цэргийн алба ажиллагааны үндэс, дотоодын цэргийн эрх зүйн үндэс, цэргийн дүрэм буюу жагсаалын бэлтгэл, галын бэлтгэл, цэрэг эх оронч хүмүүжил олгохоос гадна эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хичээл хүртэл хичээл ордог.
Жилийн хугацаанд 200 гаруй цагийн хичээл буюу нэг өдөрт 45 минутаар гурван цаг хичээл ордог. Мөн 14 хоногтоо нэг удаа уралдаан тэмцээнийг тусгай тохижуулсан зааландаа зохион байгуулдаг.
Өдөр бүр 11 цагаас Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа коронавируст халдвар /ковид-19/-ын мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг үзэж, бусад чөлөөт цагаараа соёл амралтын өрөөндөө шагай тоглох, ном сонин сэтгүүлээ унших, шатар даам тоглох гэх мэт цэргүүд сонирхсон зүйлээ л хийдэг.
-Цэргийн албаа хааж дуусаад юу хийнэ гэж боддог вэ?
-Миний хувьд үргэлжлүүлэн цэргийн мэргэжлээрээ суралцаж, хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, цэргийн хүн болно гэсэн бодолтой байна. Түүнийхээ төлөө хичээж, мэрийж явна даа.
-Ярилцсанд баярлалаа. Албаа сайн хаагаарай.


Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Итали Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын 2026 оны хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
