-Амралт, жуулчны газрын үйл ажиллагааг долоо хоногийн хугацаагаар хязгаарлана-
Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын тушаал, хурлын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа. Захирамжаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын танхимын болон гадна талбайн үйлчилгээг зургадугаар сарын 17-наас долоо хоногийн хугацаатай түр хориглож байна. Түүнчлэн амралт, жуулчны газрын үйл ажиллагааг мөн хугацаагаар хязгаарлахаар боллоо. Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов.
Захирамжаар мөн нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга, байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагыг мөрдүүлэх хяналт шалгалтын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд, дүүрэг, хорооны албан хаагч, хэсгийн ахлагч нарыг татан оролцуулж, батлагдсан дүрэм, журам зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм. Түүнчлэн халдварын тархалт, үүссэн нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн Улсын Онцгой комисстой зөвшилцөн иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллыг мөрдүүлж ажиллана.
Халдвар авсан, ойрын хавьтал болсон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний талаарх зөвлөмж, мэдээ мэдээллийг тогтмол хүргэх, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа, түүгээр зорчих иргэдэд тавих хяналтыг сайжруулахыг мөн үүрэг болгов. Батлагдсан тохиолдол болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэнд эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх, тандалт хариу арга хэмжээнд ажиллах автобусыг гарган, зохион байгуулалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаярт даалгалаа. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор мэргэжлийн байгууллагуудаас ажиллуулж байгаа тандалтын багийг төвийн зургаан дүүрэгт тус бүр наймаар нэмэгдүүлж, шаардлагатай машин, хүний нөөц, хоол унааны зардлыг шийдвэрлэхийг дээрх дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
