2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 270 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 189 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 2 хүн гэмтэж, Орон нутгийн замд 6 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон осол хэрэг бүртгэгдсэн байна. Тухайлбал:
Орон нутагт
2021.06.17-ны 08 цагийн орчим Архангай аймгийн Өлзийт сумын нутагт согтуурсан үедээ Haojim маркийн улсын дугааргүй мотоциклын жолооч өндөр хүчдэлийн шон мөргөж жолооч гэмтсэн.
2021.06.17-ны 22 цагийн орчим Архангай аймгийн Хашаат сумын нутагт Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад онхолдож зорчиж явсан хүүхэд гэмтсэн.
2021.06.17-ны 23 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт суудлын автомашин онхолдож жолооч нас барсан.
2021.06.17-ны Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт “Арвайн хурд” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож жолооч нас барсан.
2021.06.17-ны 02 цагийн орчим Налайх дүүргийн нутаг Тэрэлжийн замд суудлын автомашин 1 тооны Буга дайрч замын хажуу руу онхолдож, жолооч зорчигч 3 хүн гэмтсэн осол хэрэг бүртгэгдсэн.
Тээврийн цагдаагийн албанаас шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэл хотын хэмжээнд “Согтуу” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа. Арга хэмжээний хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 80 зөрчлийг илрүүлж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцож явсан 47 зөрчлийг илрүүлж ажилласан.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 80, орон нутагт 22, улсын хэмжээнд нийт 102 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл тогтмол хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөнд оролцох, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
